Хар тамхи зөөвөрлөсөн консул Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг сэргээж байна

О.Шүрэнцэцэг
2020/01/20

ХБНГУ-ын Дрезден хотноо машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан, Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн ээлжит шүүх хурал ирэх даваа гарагт болно. 

Үүнтэй холбоотойгоор Дрездений тойргийн шүүхийнхэн Ерөнхий консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг Чехээр хэрхэн зорчсон, ямар хүмүүстэй холбогдсон, хаана буудалласан зэрэг мөрдлөгүүдийг хийж байна. Мөрдлөгийн үеэр   ХБНГУ-ын Эрүүгийн болон Гаалийн асуудал хариуцсан Холбооны Цагдаагийн Газрын удирдлагад Монголын Цагдаагийн байгууллагын нэгэн албан тушаалтан “Бид хурандаа Б.Баттүшигт хар тамхины  сүлжээнд нэвтрэх тушаал өгөөгүй, хар тамхи өгч явуулаагүй” хэмээн мэдэгдээд байгаа аж.   

Мөн консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын хэргийг шалгах явцад мөрдөн байцаагч, шүүгч, прокуроруудыг гайхшруулсан баримт, нотолгоо шинээр гарч ирсээр байгаа талаар Германы TAG24 сайт мэдээлсэн байна. 

Тус мэдээлэлд ноён Б.Баттүшиг өмнө нь Монголын тусгай албаны даалгавар биелүүлж явсан гэж шүүхэд мэдүүлснийг батлах гэрч гарч ирсэн байна. Тухайн гэрч “Б.Баттүшиг нь Монголын ЭСЯ-дад үүрлэсэн гэмт хэргийг илрүүлэх үүрэгтэй байсан юм” гэжээ. 

Тодруулбал, Б.Баттүшиг нь гэмт хэргийг илрүүлэхийн тулд хар тамхи наймаалцаж буй мэтээр авч явах тушаал авсан гэж мэдүүлжээ

Мөн  Дрездений тойргийн шүүхийнхэн хэргийн газраас олдсон дэд консулын хагарсан гар утаснаас 1000 гаруй мэдээллийг сэргээгээд байгаа тухай тус сайтад мэдээлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 14 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21