Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийг сэргээн, дахин шалгаж эхлэв

О.Шүрэнцэцэг
2020/01/20

Өсч яваа чадварлаг загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өнгөрөгч оны аравдугаар сарын 24-ны өдөр өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Талийгаачийн үхлийн талаар өнгөрсөн хугацаанд олон янзын таамаг өрнөж, олон ч хүнийг шалгасан билээ. Хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад гэм буруутай этгээд олдоогүй. Тэгвэл энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж буй Р.Булгамаа өмгөөлөгчөөс хэргийн талаар тодруулахад “Хэрэг хаагдаагүй. Гурван ч удаа хэргийг хаах санал гарсан. Гэсэн ч миний зүгээс болон гэр бүлийнхэн нь Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаснаар хэргийг дахин задалж, мөрдөн байцаагч томилсон” гэлээ.

Хэргийг сануулахад, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-нд 17.25 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших KH apartment хотхоноос унаж нас барсан байдалтай олдсон юм. Энэхүү хэргийг дүүргийн прокурорын газраас гаднын нөлөөгүй, амиа хорлосон хэмээн үзэж, хэргийг хаах шийдвэр гаргаж байсан юм.  Харин ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэж хардаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 14 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21