Д.Эрдэнэбат : Казиногоор ороод гарсан нь үнэн, орсон шалтгаанаа зөвтгөх шалтгаан байхгүй

О.Шүрэнцэцэг
2020/01/20

Австралийн Холбооны Улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар,  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын төлөөлөгчид оролцоод, өчигдөр эх орондоо ирсэн байна.  

Харин айлчлалын багийн гишүүд казино тоглож байгаа нь гэрэл зургаар баталгаажин манай редакцид ирснийг бид мэдээлсэн. Казино тоглож байгааг баталгаажуулсан  тус гэрэл зурагт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали улс дахь элчин сайд Б.Чулуунхүү нар байна.

Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн даргаУИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Хөтөлбөрийн хүрээнд бидэнд нэг өдөр чөлөөт цаг гарсан. Энэ өдөр Сиднейгийн түүх дурсгалын газар, аялал жуулчлалын төвөөр орох хуваарьтай байсан. Бид аялал жуулчлалын том төв болох “The Star Sidney”-гээр орсон. Үүгээр явж байхдаа казиногоор ороод гарсан нь үнэн. Харийн оронд бид нэг л монголчууд түүнээс аль нэг намын ч юм уу ялгаа байдаггүй. Чөлөөт цагаа нэг сайхан чөлөөтэй өнгөрөөе гээд бодол хүн болгонд байдаг. Энэ тугаараа тэнд ороод гарсан нь үнэн. Орсон шалтгаанаа зөвтгөх, хамгаалах үндэслэл байхгүй. Ирснээсээ хойш энэ талаар ямар нэгэн тайлбар хийж, хүн амьтантай яриагүй. Ганц энэ шуугианыг далимдуулаад улстөржөөд, нэгнээ доромжлоод, гүтгээд, нэр хүндийг нь унагаад, иргэдээ хуваах ёсгүй гэж бодож байна. Гэхдээ бид мөрийтэй тоглоогүй. Миний зураг гарсан байналээ. Хүмүүс мөн үү, биш үү гээд лавлаад байна. Би Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан нь би мөн. Анх тийшээ орохдоо хөтөлбөрийн дагуу үзэж сонирхсон. Орж, гарахад ямар нэгэн биеийн байцаалт бичиг баримт шаарддаггүй. Ороод сонирхоод гаръя гэж л орсон.  Өндөр хөгжсөн орнуудад казино бол аялал жуулчлалын байдаг л зүйл гэж ойлгож байгаа. Мөрийтэй тоглох гэсэн хүн болгон тийшээ ордог гэж бодохгүй байна. Тэнд ямар ч гишүүн тоглоогүй. Дөрвүүлээ ороод цаг гаруй болоод гарсан. Бидний дунд мөрийтэй тоглох мөнгөтэй хүн ч байгаагүй” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 14 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21