Төрийн банк байт харвааны тамирчдыг дэмжин ажиллана

О.Шүрэнцэцэг
2020/01/20

Төрийн банк болон Монголын байт харвааны холбоо “Токио-2020” Олимпын наадамд оролцох эрхээ авсан Монголын байт харвааны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Отгонболд, Пара байт харвааны шигшээ багийн тамирчин Спортын мастер Н.Мөнхбаатар нар бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй, тууштай хийх боломж нөхцлийг хангах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт Төрийн банкны бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, Монголын байт харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар гарын үсэг зурлаа. Энэхүү хамтран ажиллах ёслолын ажиллагаанд Монголын байт харвааны холбооны дасгалжуулагч, тамирчид болон Төрийн банкны төлөөлөл оролцсон бөгөөд Олимпын эрх авсан тамирчиддаа баяр хүргэж амжилт хүслээ. Ташрамд дурдахад, Монгол Улсад байт харвааны спорт нь анх 1960 оноос эхлэн хөгжсөн бөгөөд 1971 онд Английн Йорк хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 30 метрийн зайд Д.Дэмбэрэл түрүүлж спортын бүх төрлүүдээс Монгол Улсдаа анхны Дэлхийн аваргын алтан медалийг авчирсан бол 2008 онд Хятадын Бээжин хотод болсон паралимпийн наадамд байт харвааны тамирчин Д.Баатаржав нь алтан медаль хүртэж байсан түүхэн амжилттай юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 14 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21