С.Чинзориг: Ирэх сарын 1-нээс тэтгэвэр нэмнэ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

-Ахмадуудын тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Хэзээнээс нэмэх юм бэ?
-Нийгмийн даатгалын сан болон нийгмийн халамжийн сангаас олгодог ахмад настны тэтгэврийг нэмэх саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ саналыг Засгийн газар дэмжиж, тогтоол гаргахаар болсон. Ирэх сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг нэмнэ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэхээр улсын төсөвт 150 тэрбум төгрөг тусгасан. 450 гаруй мянган ахмадын тэтгэврийг нэмэх тооцоо гаргасан.

-Ер нь тэтгэврийн доод хэмжээ одоо хэд байгаа вэ?
-Одоо бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянган төгрөг байгаа. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг иргэдийн 54 орчим хувь гэсэн үг. Энэ хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмж, 350 мянга болгоно. Харин 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авч байгаа иргэдэд 35 мянган төгрөг, 500-аас дээш мянган төгрөгийн тэтгэвэртэй иргэдэд 25 мянган төгрөг нэмж олгоно. Ингэхдээ инфляцын түвшинтэй уялдуулж 8.8 хувиар халамж, тэтгэврийг нэмэхээр болсон.

-Ахмадын тэтгэврээс гадна халамжийн мөнгийг нэмнэ гэсэн.  Халамжийг тэтгэвэр хэдэн төгрөгөөр нэмэх тооцоолол хийв?
-Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн бий. Эдгээр иргэдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Ийм хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа асран хамгаалагчийн тэтгэмжийг 2019 онд 114 мянган төгрөг болгон нэмээд байсан юм. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 мянга, бусад асаргааны тэтгэмжийг сард 84.5 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоолоо. Мөн 1991 онд ажлын байр чөлөөлөх нэрийдлээр 44 орчим мянган иргэн ажилгүй болж, эрт тэтгэвэрт гаргасан. Энэ хүмүүсийн тэтгэврийг нэмэхээр болсон. Тодруулбал, наснаасаа эрт тэтгэвэрт гарсан 21 мянга орчим иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэх УИХ-ын тогтоол батлагдсан. Үүнд 12 тэрбум төгрөг төсөвлөсөн.

-Тэтгэврийн зээлийг цагаан сарын өмнө тэглэнэ гэсэн. Энэ хугацаа тодорхой болсон уу?
-Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ баталсан. Хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан журмын тухай хуулиудаа баталж, хууль эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Одоо Засгийн газар тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Монголбанк, арилжааны банкууд, “Эрдэнэс силвэр ресурс” компанийн төлөөллүүд саяхан уулзаж, ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, үүрэг чиглэл өгсөн. Үүнтэй холбоотой хэд хэдэн арга хэмжээ авах шаардлага бий. Тухайлбал, үнэт цаас гаргах ажлыг шуурхайлах, үүнд Хөгжлийн банк баталгаа гаргах зэрэг ажил хүлээгдэж байна. Түүнчлэн энэ сарын тэтгэврийн олгочихсон байгаа. Нэгдүгээр сарын тэтгэвэр олгохоос өмнө энэ хууль батлагдаагүй байсан учраас зээлийг нь авчихсан гэсэн үг. Үүнийг зохицуулж хоёрдугаар сарын тэтгэврийн олгохдоо нэгдүгээр сард суутгаж тооцсон тэтгэврийн зээлийн үндсэн мөнгийг хүүтэй нь хамт олгох чиглэл өгсөн.

Эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 14 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21