ШШҮХ: Сүүлийн нэг сарын хугацаанд 220 орчим цогцост шинжилгээ хийсэн

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нар шинжилгээ будилуулсан нь тогтоогдсон, авлигын эрсдэлээс хэрхэн хамгаалдаг зэрэг асуудлаар манай сэтгүүлч Ц.Анхзул ШШҮХ-ийн Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэхүүтэй ярилцаж байна.

Угаарын хийн судалгааны хэдэн хүнд шинжилгээ хийсэн бэ?

-2018 онд 76, 2019 оны статистик гараагүй байна. Угаарын хий нь манай байгууллага дээр ирэхдээ зөвхөн шахмал түлш гэлтгүй, гараж дээр угаартаж байна, траншейд ч гал түлж байгаад угаартсан хэрэг гэх мэт зүйлс манайд орж ирдэг. Тэгэхээр энэ талаар бодит мэдээлэл авья гэвэл Онцгой байдлын газарт хандсан нь дээр байх.

-Танай байгууллагад үзлэг шинжилгээ хийлгэхээр хэдэн хүн ханддаг юм бэ?

-Гол төлөв гэмтлийн зэрэг тогтоолгохоор ирдэг. Дундажлаад үзэхээр 40-60 хүн ирдэг.

-Мөн амь насаа алдсан хүн танайд ирдэг. Энэ талаар.

-Сүүлийн нэг сарын хугацаанд 200 орчим талийгаачид шинжилгээ хийлгэсэн. Гэмтлийг зэрэг тогтоолгох 1200 хүн ирж үйлчлүүлсэн.

-Танай байгууллагаас гурван хүн шүүхээр шийтгэл авсан гэсэн?

-Манайд шүүхээс албан ёсны мэдэгдэл ирээгүй байгаа. Ийм тогтоол ирэхээр хариуцлага тооцох байх. Ирээгүй байхад нь ярих боломжгүй байна.

-Ямар хариуцлага тооцох вэ?

-Манай байгууллага дээр тогтоол ирээгүй байна. Мөн би тэр талаар мэдээлэл өгөх бүрэн эрх бүхий хүн биш.

Шүүхээс хүчин төгөлдөр тогтоол ирсний дараа л тодорхой арга хэмжээ авах боломжтой.

-Цогцос солигдсон хэрэг гарч байсан. Энэ талаар?

-Бид шалгалт хийгээд манай байгууллагад ямар ч буруу байхгүй. Тэр таних ёстой хүмүүс нь буруу таньсан гэдэг нь тогтоогдсон. Камерын бичлэгээр хүртэл баталгаажсан.

-ХНХ-ын ажилтан Болороогийн талийгч нөхрийн шинжилгээний талаар?

-Тухайлсан хэрэгт холбоотой шинжээчийн дүгнэлтийг хэлэх хориотой, мөрдөн байцаалтын нууц гэж явдаг. Энэ талаар хэлэх боломжгүй.

-Хохирогч танайхаар шинжилгээ хийлгээд хариуг нь зөвшөөрөхгүй тохиолдолд танайд шинжилгээ хийсэн эмч нарт шалгалт хийдэг үү?

-Шинжээч гаргасан дүгнэлтдээ өөрөө хариуцлага хүлээнэ. Манайх ажилд авахдаа АТГ-аас ашиг сонирхлын зөрчлийг шалгуулдаг, ашиг орлогын мэдүүлэг жил болгон авдаг. Мөн авлигын талаар сургалт явуулдаг.

-Танай байгууллагад итгэх иргэдийн итгэл бага байна. Хэн мөнгөтэй, нэр нөлөөтэй хүнд үйлчилж байна гэсэн эргэлзээ байна?

-Шинжээч өөрөө хараат бус байх хуулийн заалттай. Тангараг өргөсөн хүн. Мөн сургалт байнга хийж байна. Хамгийн сүүлд Ил тод хариуцлагатай байгууллага гэсэн сургалт хийсэн.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 14 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 15 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 15 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 16 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21