Н.Номтойбаяр: Надаас хоёр удаа полиграфын шинжилгээ авсан, 80-90 хувийн үнэн хариулж байгааг тогтоосон

О.Шүрэнцэцэг
2020/01/24

Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЦЕГ-ын дарга С.Баатаржавд гомдол гаргасан тухайгаа мэдэгдлээ.

-ЦЕГ-ын дарга Баатаржав генералд гомдол гаргасан байгаа. Товч танилцуулъя: “Ноцтой мэдээ” сонинд “АПУ-ийн Г.Батхүүтэй ширүүн маргалдаж байгаа 13 секундын бичлэг УИХ-ын гишүүн Номтойбаярыг шорон руу түлхэж мэдэх нь ээ” гэсэн гарчигтай нийтлэл тавигдсан. Миний зүгээс энэ бичлэгийг судлаад 2019 оны 10 дугаар сард АПУ компанийн эздийн хамаарал бүхий этгээд Ж гэгч нь Номтойбарыг гүтгэх гэрч хайж байна; 2019 оны 11 дүгээр сар иргэн Г гэгч нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Г гэдгээр дамжуулан холбогдсон нэгэн хүнд “АПУ-ийн Батсайханд тус болох хүнийг нэг тэрбум төгрөгөөр шагнана” гэсэн;  АПУ компанид ажилладаг иргэн Я нь иргэн Б-тэй холбогдож “Номтойбаярын эсрэг бидэнтэй хамтрах уу? Хамтарвал хилийн хоригийн асуудлыг цуцлуулж, гэрч хамгаалах хөтөлбөрт хамруулж болно шүү” гэсэн мэдээлэл; уржигдар талийгаачийн ар гэрийн өмгөөлөгч Батхуяг гэгчийн мэдээлэл зэрэг мэдээлэлд дүгнэлт хийхэд талийгаач Б.-ийн ар гэрийнхэн намайг гүтгэхээс гадна онц хүнд гэмт хэрэгт алуурчин болгож яллах ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулжээ. Иймд цагдаагийн газар тайлбар мэдүүлэг өгөхдөө би эдгээр мэдээлэлтэй холбоотой иргэн Г, Б, Я, Г зэргийн талаарх бүх мэдээллийг өгнө.

-Таны нүд яагаад хөхөрсөн юм бэ?

-Нөгөө асуудал шүү дээ. Юу болсныг та бүхэн тайлбарлалтгүй мэдэж байгаа. Гавлын яс хоёр газраа хагаралт авч нэлээд хүнд бэртэл авсан. Өөрийгөө өмөөрөөд зөвтгөх зүйл байхгүй. Холбогдох зүйлийг дагуу хариуцлага хүлээхэд бэлэн. Миний зан характерийг та бүхэн мэдэх байх. Залуу хүн бас алдаа гаргасан байна. Түүндээ хүлцэл өчье. Энэ асуудлын хүрээнд хэн нэгэнд гомдож тунирхсан зүйл байхгүй ээ. Тэр залуугийн ирээдүйг ч бодсон, Монголын үндэсний аюулгүй байдлыг хангахад том хувь нэмэр оруулсан тэр эрхмийг ч бодсон миний зүгээс гомдоод яваад байх юм байхгүй. Би өөрийгөө ч буруутай гэж бодож байна.

-Өнөөдөр Ч.Улаан сайд ирсэн юм байна. Та бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахад бэлэн үү?

-Бүрэн эрхээс түдгэлзэх асуудал дээр би нэгдүгээрт өөрийгөө хууль зөрчөөгүй гэдгийг нотлох ёстой. Уржигдраас өөрийнхөө тайлбар мэдээллийг бүлгийн дарга, их хурлын гишүүдэд хүргүүлсэн байгаа. Нэгэнт хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл хийгээгүй хүн санаачилгаараа бүрэн эрхээсээ татгалзана гэж байхгүй. Бүх зүйл нээлттэй явах л хэрэгтэй байна.

1дүгээрт ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа хууль дүрэм зөрчсөн гэсэн юм явж байгаа. Тийм зүйл байхгүй. Би хангалттай ярьсан. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 12 дугаар сарын 12-нд анх би өөрөө санаачилга гаргасан. Яагаад вэ гэхээр надаас тайлбар мэдээлэл огт авдаггүй. Үндсэн хуулиар олгогдсон миний эрх байна. Нотлох баримтыг шалгуулах. Холбогдох байгууллагууд нь надаас мэдүүлэг огт аваагүй. Ийм би аргаа бараад 12 дугаар сарын 12-нд мэдээлэл хийсэн. Их хурал дээр оруулж ирье гэж шийдсэн. Их хурал дээр ч энэ асуудлыг улс төр болгож маш их ярьж байна. 11 дүгээр сарын чуулганы нээлт дээр хэн юу гэж ярьсныг та нар мэдэж байгаа. Энэ мэтээр ордны коридороор хов жив маш их явж байна. Тэгэхээр улстөржүүлээд байгаа юм чинь улс төрийнх нь ордонд л ярья л даа.

Дараа нь тэр худал мэдүүлэг өгсөн гээд байгаа. За 4,5 сая төгрөгийн торгуультай эсвэл 6 сая төгрөгийн нийтийн ажил хөдөлмөр эрхлэх ялтай тэр зүйл анги нь. Тийм зүйл байхгүй гэдгийг нотолно.

Гуравдугаарт нь, би өөрийгөө гэм буруугүйг нотлох, шалгуулах, өөрт байгаа мэдээллийг бусдад өгөх эрхтэй. Тэр эрхээ эдлээд өнгөрсөн оны 12 дугаар сарын 12-нд Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Гэтэл намайг энэ  мэдээллийг хийхдээ нууц задруулсан, хэрэг бүртгэлийг ажиллагаанд саад учруулсан гэдэг.

-Талийгаачийн ар гэрээс танд хандсан уу?

-Үүнтэй холбоотойгоор нэг мэдэгдэл хийе. Ер нь бол та нар мэдэж байгаа шүү дээ. Нэг дүү нь Дорнодоос нэр дэвших гэж байгаа. Хүүхэд нь Өвөрхангайд нэр дэвших гэж байгаа ч гэл үү. Уржигдрын мэдэгдэлтэйгээр холбоотой маш ноцтой зүйлс гарсан. Үүнтэй холбоотойгоор би цагдаагийн газар дөрвөн өргөдөл өгч байгаа.

Нэгдүгээрт, миний өөрийн санаачилгаар хоёр удаа өгсөн полиграф тестийн дүгнэлтийг илт гуйвуулсан. Тэр дүгнэлтийг цагдаагийн ажилтан надад танилцуулсан. Нууцын зэрэгт хамаарахгүй гэсэн. Гаднын нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардалт яваад байна шүү дээ. Түүнтэй холбоотой бүх асуултыг асуухад миний өгсөн хариулт 80-90 хувийн үнэн гэж гарсан. Тэдгээрийг би дэлгэнэ.

Дээрээс нь шүүх шинжилгээний дүгнэлт өнгөрсөн оны долоодугаар сард ил болчихсон байсан. Хаанаас гэдгийг нь 12-ны хурал дээр та бүхэнд үзүүлсэн. Тархины цус харвалт гээд шүүх шинжилгээний тогтоосон дүгнэлтийг яагаад мушгин гуйвуулаад байгаа юм бэ?

-Яагаад полиграфаар хоёр удаа орсон юм бэ?

-Тэгж өгөх ёстой байдаг юм байна. Эхнийхийгээ өгөхөөр баталгаа болгож дахиж авдаг юм байна.

-Хэдэн асуулт асуусан бэ?

-Зөндөө. Зургаан сард авсан билүү.

-Тэгээд хоёулаа адил гарсан уу?

-Дундаж дүгнэлтээрээ 80-90 хувьтай үнэн мэдүүлсэн гээд гараад ирсэн.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 15 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 16 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 16 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 16 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 17 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 17 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03