"XXI зуун-21 гранд" төслийн шалгаруулалт эхэллээ

О.Шүрэнцэцэг
14 цагийн өмнө

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн нь 2008 онд анх удаа бизнес эрхлэгчдэд зориулж, олон хэвлэл мэдээллийг хамруулсан зар сурталчилгааны кампанит ажлыг өрнүүлсэн.“GrandExpo” нэрээр эхэлсэн эл төсөл нь 11 жилийн хугацаанд олон зуун бизнес эрхлэгчийг бодит зар сурталчилгаагаар дэмжиж ирсэн билээ. Өнгөрөгч онд 10 жилийн ойгоо салбар, салбарын Grand50 байгууллагатай хамтран тэмдэглэсэн эл хамт олон энэ удаад XXI зууны Grand21-ийг нэрлэж, шагналыг ёслол төгөлдөр гардуулахаар зэхээд байна. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны нэвтрүүлэг 21 телевиз, 100 гаруй сайтаар цацагдах аж. Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгийн гишүүн байгууллагын тоо жилээс жилд нэмэгдэж ирсэн. Маркетингийн мэргэшсэн зөвлөхүүд компаниудтай нягт хамтран ажиллаж, бодит үр дүнд хүргэдэг онцлогтой. “GrandExpo”, “GrandAwards” наадамд шалгарч, зар сурталчилгаанд хамрагдаж ирсэн компаниуд өдгөө монголдоо топ татвар төлөгч, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, ганхашгүй байр суурьтай болж төлөвшжээ. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэгчид, гарааны бизнес эрхлэгчдийг үргэлж дэмжиж ирсэн юм. Тус хүрээлэнгийн дэргэдэх “Ням ном” хэвлэлийн газар нь “50 Чухал хүн”, “Монголыг өөрчлөх хүмүүс” номыг анх удаа эрхлэн гаргасан. Эл номуудад бизнес, улс төр, соёл урлаг, спортын салбарын онцлох эрхмүүдийн хөрөг, ярилцлага багтсан байдаг. 2020 онд “50 Чухал хүн”, “Монголыг өөрчлөх хүмүүс” номын хоёр дахь ботийг хэвлэлтэд өгнө гэдгээ тэд мэдэгдлээ. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2020.02.21-ний өдөр болох юм байна. XVII жарны төмөр хулгана жилийг угтаж зохион байгуулагдах “XXI ЗУУН, 21 ГРАНД, 21 ТЕЛЕВИЗ” төсөлд бизнес эрхлэгчид ихээхэн ач холбогдол өгч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 15 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 17 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21