У.Хүрэлсүх: Өргөдлөө өгөөд шалгуул Н.Номтойбаяр: Бодож үзье

О.Шүрэнцэцэг
14 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж, Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаан хийгээд завсарлаж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай МУ-ын Ерөнхий прокуророос ирсэн саналыг хэлэлцлээ. Ингэхдээ Ерөнхий прокурорыг байлцуулж асуулт тавьж, хариулт авлаа. Н.Номтойбаяр гишүүний өөрийнх нь тайлбарыг сонслоо. Өмнө нь УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хоёр гурван удаа хуралдсан. Тэдний мэдээллийг бас сонслоо. Эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Түр завсарласан. Одоо Халдашгүй байдлын дэд хороо хуралдаад санал дүгнэлтээ гаргасны дараа бүлэг дахиж хуралдаад эцсийн шийдвэрээ гаргая.

Асуудлыг Ерөнхий прокурор дэвшүүлэхдээ нууцын зэрэглэлтэй дэвшүүлсэн. Иймээс Халдашгүй байдлын дэд хороо нууцаар хуралдсан. Бүлгийн хурал нууцаар болсон. Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулган бол нууцаар хуралдах уу гэдгээ гишүүдийнхээ олонхоор шийдээд явна. Өнөөдөр ахиж хуралдах эсэх нь Халдашгүй байдлын дэд хорооноос шалтгаална.

-48 цагийн дотор авч хэлэлцээгүй талаар?

-Халдашгүй байдлын дэд хороо анхнаасаа тавуулаа суугаад шийдвэрээ гаргая, дөрвүүлээ байвал санал тэнцдэг гэсэн байсан. Өнөөдөр Ч.Улаан сайд ирсэн тийм учраас Халдашгүй байдлын хороо хуралдана.

-МАН-ын УЗ-өөс ямар нэг шийдвэр гарсан уу?

-Намын дарга бол байр сууриа албан ёсоор илэрхийлсэн. Намын дарга Н.Номтойбаяр гишүүнийг “Өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчих. Өөрөө тийм санал гаргавал их зөв” гэсэн санал тавьсан. Өөрөө ч үүнийг эргэж нэг бодъё гэдэг юм ярьсан. Тэгээд эцсийн шийдвэр гараагүй тул үүнээс цааш ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байна.

-У.Хүрэлсүх Н.Номтойбаяр хоёр маргалдсан уу?

-Үгүй үгүй. Ямар ч маргаан болоогүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 15 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 17 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21