У.Хүрэлсүх Н.Номтойбаярыг намаас хөөх асуудлыг ч хөнджээ

О.Шүрэнцэцэг
13 цагийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг нэг цаг гаруйн хугацаанд Н.Номтойбаяр гишүүнийг явуулах уу, авч үлдэх үү гэдгээр хуралдлаа. Хуралдаан хаалттай өрнөсөн бөгөөд элдэв маргаан гараагүй аж. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийгөө буруугүйг нотолж үндэслэлүүдээ гаргаж тавьжээ. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх түүнд хандаж өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өг, нэрээ цэвэрлэж ав, УИХ-ын гишүүдийг энэ асуудалд хайрцаглахгүй кнопоороо шийд гэжээ. Үүний хариуд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бодож үзье гэж хариулжээ. У.Хүрэлсүх нэмж хэлэхдээ Н.Номтойбаярыг намаас хөөх асуудлыг хөндөнө гэжээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар өмгөөлсөн байр суурьтай байсан бол Т.Аюурсайхан шүүмжилсэн байна. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж Т.Аюурсайханыг хүн чанартай бай, асуудлын учрыг ол хэмээн загнажээ. УИХ дахь МАН-ын бүлэг ийнхүү ямар нэгэн шийдвэр гаргалгүй тарцгаасан байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 15 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 17 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21