Тоглоом, сургалтын төвүүдийг хаалаа

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Дэлхий нийтэд түгшүүр зарлаад байгаа коронавирусын халдвартай холбоотойгоор манай улс онцгой дэглэм тогтоолоо. Улсын онцгой комисс өнгөрсөн баасан гаригт хуралдаж сургууль, цэцэр­лэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзах­гүйгээр улс даяар зог­соо­сон юм. Тэгвэл өчиг­дөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Манай урд хөршөөс дэлгэрсэн коронавирус хурдацтай тархаж дэлхийн арав гаруй оронд бүртгэгдэж хэдэн мянган хүн өвчлөөд байна. Өчигдрийн байдлаар манай улсын эргэн тойронд Эрээн, Манжуур, Өвөрмонголд хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ-аас манай улсыг халдвар тархах өндөр эрсдэлтэй орноор нэрлээд байгаа юм. Шадар сайд Ө.Энхтүвшин хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Агаар дуслын болон ахуйн замаар халдварладаг шинэ төрлийн вирус гэдгийг эрдэмтэд хэлж байна. Шинэ вирус учраас эмчлэх арга байхгүй учир маш хурдацтай тарж байна. Манай хилийн цаана ойрхон ирсэн. Эрүүл мэндийн үйлчилгээний бэлэн байдлыг хангаж эм,  эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халваргүйтлийн бодис худалдаж авах, эмч, эмнэлгийн ажилтны унаа, шатахууны хөлс,  маск зэргийг худалдаж авахад багагүй хэмжээний хөрөнгө гаргахаар шийдвэрлэлээ.  Дипломат харилцаа, олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтоор зорчигч тээврийн хэрэгслээр болон явганаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх, хил орчмын дэглэмийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Хязгаарлалтад онгоц, галт тэрэг хамаарахгүй” гэв.

Боловсролын байгуул­лагуудын сургалтын үйл ажиллагааг зогсоох шийдвэрт их, дээд сургууль, коллеж, “Найрамдал” зусланг хамруулжээ. Мөн хүүхдүүдийн  тоглоомын газар, бүр төрлийн сургалтын төвүүд, урлаг, соёл, спорт, хурал цуглаан гээд олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг хориглов.

Онцгой комиссын хуралдаанаар БНХАУ-ын Ухань хотод суралцаж буй Монголын 31 оюутанг шуурхай авчрахаар боллоо.

Коронавирусаас сэргийлэх бэлэн байдлын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ХӨСҮТ 120 орны мэдээллийн солилцоонд ордог 21 төрлийн вирусыг илрүүлэх хүчин чадалтай. Япон, Хятад коронавирусын туршилтын оношлууртай болсон. Манай улсад ирэх мягмар гаригт оношлуур ирнэ.  ХӨСҮТ-д 50 ор бэлдсэн бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд нэмж гаргах 150 орыг нөөцлөөд байна. Манай улсын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Харин зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хэрхэх талаар Хотын дарга С.Амарсайхан “Захуудыг аль болох эрсдэл гаргахгүй талаас нь зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд дараагийн арга хэмжээг авна. Нийслэлийн орох гарах гарцыг мөн хянана” гэлээ.

Иргэд коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд гараа тогтмол савандаж угаах,  амны хаалт заавал зүүж, өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байхыг анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 14 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 14 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 15 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 16 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 18 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 18 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 19 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 21 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр