ЭЦГ: zarig.mn сайтруу БНХАУ-ын хоёр компанийн айпи хаягнаас халдлага үйлджээ

О.Шүрэнцэцэг
2020/01/28

2019 оны есдүгээр сарын 16-нд zarig.mn сайт нь цахим халдлагад өртөж, үйл ажиллагаа нь таван цаг гаруй хугацаанд зогссон юм. Тус сайтын зүгээс Эрүүгийн цагдаагийн газарт халдлагад өртсөн талаар гомдлыг гаргасан билээ. Энэ дагуу ЭЦГ-аас мөрдлөгө явуулж халдлага өртсөн айпи хаягуудыг тогтоожээ. Тодруулбал 106.13.22.75, 139.217.134.139 хаягуудаас нэгэн зэрэг сүлжээг унагах зорилготой маш олон халдлага үйлджээ.

Тус айпи хаягууд нь БНХАУ-д байрлах интернетийн үйлчилгээ явуулдаг “China Beijing Baidu Netcom Science and technology Co.Ltd” , China Shanghai Mikrosoft (China) Co.Ltd компаниудын бүртгэл дээр байдаг нь тогтоогджээ. Тус халдлагыг DOS халдлага гэх бөгөөд хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үйл ажиллагааг зогсоох, санаатай хакерын халдлагыг хэлдэг аж. Ийм төрлийн цахим халдлагыг ихэвчлэн төлбөртэйгээр санаатайгаар үйлдэгддэг болохыг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахим халдлагаас сэргийлэхийн тулд “firewall” буюу галт ханаа сайжруулах, вирусны эсрэг програмыг шинэчлэхийг сэрэмжлүүлж байна. Зариг.сайтруу халдлага үйлдсэн тус хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 15 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 18 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21