Австралид очсон монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

О.Шүрэнцэцэг
2020/01/28

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нар шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ. Энэ үеэр Австралийн Мэльбурн хотод байгаа монгол иргэнээс тус вирусийн халдвар илэрсэн гэдгийг хэлсэн юм.

Тодруулбал, Монгол Улсын иргэн 34 настай эрэгтэй нь 2020 оны нэгдүгээр сарын 19-нд Австрали улсад газардсан бөгөөд, “нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан байна. Нэгдүгээр сарын 25-нд шинэ төрлийн коронавирус гэдэг нь лабораторийн шинжилгээгээр мөн болох нь тогтоогдсон”  гэж мэдэгдлээ. Одоогийн байдлаар Мэльбурн хотын эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа гэлээ.

Үүний дээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй, дээрх иргэний тохиолдол нь Австрали улсад хамаарна гэдгийг албаны хүмүүс сануулсан юм.

НЭМЭЛТ:

Өвчтөн "М" 34 настай, эрэгтэй. БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мелбурн хотод 2020 оны 1 сарын 19-нд очсон. Онгоцонд байхдаа шинж тэмдэггүй байсан ба Мелбурнд ирсэний шөнө халуурсан. Эмнэлэгт хандаж тусгаарлагдан 1 сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ Коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-ээр дамжуулан мэдээллээ. Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 16 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 18 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21