“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг эхнэрийн хамт яллагдагчаар татжээ

О.Шүрэнцэцэг
2020/01/28

Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэгт авагдсан баримт, гэрчийн болон хохирогчдын мэдүүлгийг үндэслэн Эрэл группын үүсгэн байгуулагчид болох Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарыг яллагдагчаар татах тогтоол гаргажээ. Б.Эрдэнэбат нь Ариг банкинд хөрөнгө оруулахыг бусдад ятгаж, 20 гаруй тэрбумын төгрөгийг хувийн дансаараа дамжуулан авсан ч уг мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, банкны дүрмийн санд оруулаагүй нь нотлогдсон байна. Энэ нь бусдын хөрөнгийг залилан мэхлэх замаар луйвардаж авах гэсэн зүйлчлэлтэй эрүүгийн хэрэг болно.

Ийнхүү ятган сэнхрүүлэхэд Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан хамссан байж болзошгүй гэнэ. Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь үүнээс гадна Хөгжлийн банк, Хаан банк, Хас банкаас их хэмжээний зээл авч, зээлээ төлөхгүй байгаагийн зэрэгцээ зээлийн барьцаа хөрөнгө хөрөнгө давхардуулан тавьсан байна. Эрэл групп нийтдээ 300 орчим тэрбум төгрөгийн өрийн дарамтанд орсон бөгөөд эдгээр хэргүүд нь прокурорын хяналтад байгаа ажээ.

Монголбанкны зүгээс Ариг банкинд Бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь Эрэл группт үүсээд буй санхүүгийн хүндрэл, үүсгэн байгуулагчид нь яллагдагчаар татагдаж буй зэрэг үйл явц банкны хэвийн менежментэд нөлөөлөх магадлалаас сэргийлж байгаа хэрэг юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 16 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 18 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21