Үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон газрууд

О.Шүрэнцэцэг
2020/01/28

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар тушаалыг үндэслэн томуу, томуу төст өвчлөл, тархалт болон коронавирусын халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор дараах газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоосон болохыг МЭДЭГДЭЖ байна. Үүнд:

1. Ерөнхий боловсролын сургуулиуд

2. Цэцэрлэгүүд

3. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд

4. Дээд боловсролын байгууллагууд

5. Урлаг, соёл, кинотеатр, үзвэр үйлчилгээний газрууд

6. Спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах газрууд

7. Жолооны курс

8. Мэргэжлийн түр сургалтын байгууллагууд /бүх шатны сургалтын төвүүд, мэргэжил олгох түр сургалтууд, хэлний дамжаа, курс г.м/

9. Интернет, цахим тоглоомын газрууд

10. Бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрууд

11. Өдөр өнжүүлэх төвүүд

12. Хүүхэд харах үйлчилгээний газрууд Иймд иргэд та бүхэн үүргээ ухамсарлан олон нийтийг аливаа хэлбэрийн үйл ажиллагаанд оролцохгүй байх, бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 16 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 18 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21