Ё.Баатарбилэг: Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт цаг хугацаандаа эхэлнэ

О.Шүрэнцэцэг
2020/01/29

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн агуулгад тохирсон цахим болон теле хичээлийн хуваарийг хэлэлцлээ. Хичээл сургалтын үйл ажиллагааг түр завсарлуулах хугацаанд нэвтрүүлэх теле хичээлтэй холбоотой асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна.

Тэрбээр "БСШУС-ын сайдын тушаал гарсан. Аймаг нийслэлийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн. 3-р сарын 2-н хүртэл ямар ажил явуулах талаар мэдээлэл өгье.

Юуны өмнө цэцэрлэг, ЕБС-ын зуны амралт хугацаандаа эхэлнэ. Хичээл хойшиллоо гээд зуны амралт хойшлохгүй. Гуравдугаар улирлын амралт 2 долоо хоног амрах байсныг нэг долоо хоног болгосон. ЕБС –д долоо хоногийн бямба гарагуудад хичээллэж нөхөх болсон. Илүү цагийн мөнгийг багш нарт өгнө. ТВ-ийн 18 сувгаар теле хичээл явуулна. 12ТВ-ээр 12 ангийн хичээл явуулаад 6ТВ сувгаар цагийг нь зөрүүлээд давтаж явах юм. Монгол ТВ дээр хичээлийг нөхөж үзэх боломжтой. Орон нутгийн ТВ-үүд бэлдсэн контентуудыг аваад дамжуулж болно, чөлөөтэй байгаа. 402 удаагийн хичээлийг 170 багш заана. Өдөрт 2-4 хичээлийг заана. Албан ёсны хуваарийг Боловсролын яамны сайт, пэйж хуудсаар зарлана.

Багш нарыг амраагаагүй хөл хорио тогтоосон. Иймд багш нар байгаа газраасаа хүүхдүүдтэйгээ холбогдож ажиллах хэрэгтэй гэсэн чиглэл өгч байгаа. Утсаар ярьж, интернэтээр холбогд. Хөл хорионы хугацаанд багш нарын цалинг бүрнээр нь олгоно. Илүү цаг олгохгүй. Цэцэрлэг сургуулиудад хувьсах зардлыг олгоно, гэхдээ хоолны мөнгийг олгохгүй.Цахимаар харилцах гэдэг нь фэйсбүүк олон нийтийн сүлжээ гэж ойлгож болохгүй. Багш нар хувийн чат түшиглэсэн групп үүсгэж явна. Бүх төрлийн секц, дугуйлан зохион байгуулагдахгүй.

Их, дээд сургуулийн хөдөө байгаа оюутнууд хичээл эхэлтэл нутагтаа байсан нь дээр. Хотод үлдсэн нь оюутны байрны ариун цэвэрт онцгой анхаарах хэрэгтэй. 

Спортын арга хэмжээ зохиогдохгүй. Үндэсний шигшээ багууд бэлтгэлээ үргэлжлүүлэн хийнэ.

Соёл урлагийн бүх арга хэмжээг зогсоосон.

Сурагчдын амралт бус харин хөл хорио тогтоосон юм шүү гэдгийг дахин анхааруулъя. Хүүхдүүдээ дагуулж олон нийтийн газруудаар явах хэрэггүй.

Шаардлагатай мөнгийг дотоод зохион байгуулалтаараа шийднэ. Жишээлбэл, хоолны мөнгө өгөхгүй болж байгааг шилжүүлэх" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 16 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 18 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21