С.Чинзориг: Багш нарт үндсэн цалин, урамшууллыг олгоно

О.Шүрэнцэцэг
2020/01/29

Шинэ титэм вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон их, дээд сургууль, МСҮТ-үүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа.  МСҮТ-үүдийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан суралцагчдын цалинг олгох эсэх талаар ХНХ-ийн сайд С.Чинзориг мэдээлэл өглөө.

-ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар 5 хүртэлх насны эцэг, эхчүүд чөлөө авсан бол цалинтай чөлөө өгч байхыг аж ахуйн нэгжүүдэд уриалсан.

-Мэргэжлийн сургалтын төвүүдийн хүүхдүүд стипенди гэж авдаг. Түүнийг нь энэ хөл хорионы хугацаанд олгох уу?

-Мэргэжлийн болон сургалтын төвүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Ямар ч байсан багш нарт үндсэн цалин, урамшууллыг олгож таарна. Онцгой нөхцөлд цалин хөлсийг олгоно гэсэн урамшууллыг олгоно. Хүүхдийн стипендийн хувьд нэг сарын хугацаанд тэтгэлэг олгохгүй гэсэн байр суурьтай байна.

-5 хоногоос дээш хүүхдээ харвал цалинтай чөлөө олгоно гэдэг чинь худлаа мэдээлэл юм байна?

-Яг Засгийн газрын тогтоол гараагүй. Би өөрөө ЗГ-ын хуралдаанд оролцож амжаагүй. Тэмдэглэлд нь тийм асуудлыг оруулсан тухай байсан. Яг нарийн мэдээлэл өөрөө авч амжаагүй байна.

-Төрийн албан хаагчдын хувьд?

-Хүүхдээ харах цалинтай чөлөө олгож байсан практик бий. Жилийн өмнө билүү бас ханиад томуу гарахад ЗГ-аас ААН, байгууллагуудад уриалаад, зөвлөөд өөрсдийн боломжоороо эмнэлгийн акттай, чөлөөтэй тохиолдолд 5 хоногийн цалинтай чөлөө олгож байгаач гэсэн шийдвэр гараад хэрэгжүүлж байсан практик бий.

-Хувийн хэвшлүүдэд?

-Хувийн хэвшлүүдэд шууд тогтоолоор заачхаж болохгүй тул уриалах, зөвлөх л боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 16 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 18 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21