С.Эрдэнэ: Ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгоно

О.Шүрэнцэцэг
2020/01/29

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

-Хуулийн төслийг өргөн барьсан. Сөрөг хүчний намынх гэдэг юм уу хэлэлцэхгүй байна. СӨХ-ийн хууль өргөн барьсан бас л хэлэлцэхгүй байна. Энэ мэтээр улс төрийн башир арга хэрэглэж өргөн барьж байгаа хуулиудыг унагаж байна.

Энэ хуулийн гол утга нь бүрэн тэтгэврийн хэмжээ нь 500 мянгаас доошгүй байх, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 420 мянгаас доошгүй байх саналыг өргөн барьж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэтгэврийн доод хэмжээг тогтоож өгч байгаа юм.

Юмны үнэ, валютын ханш өдрөөс өдөрт өсөж байгаа нөхцөлд нийгмийн хамгааллын бодлого, ахмад настны тэтгэвэр тэтгэмж дээр тодорхой арга хэмжээ авахгүй бол энэ бүх хүнд хэцүүд хамгийн түрүүнд өртөх нь ахмад настнууд болоод байна. Тийм учраас энэ хуулийн төслийг санаачилж, өргөн барьж байгаа юм.

Үүнтэй холбоотой эдийн засгийн судалгааг хийсэн. Нэг их айхтар том тоо гарахгүй. Хуулийг батлагдсан өдрөөс нь хүчин төгөлдөр болж хэрэгжихээр тусгагдсан байгаа. Ингэснээр хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ нь 420 мянгаас доош байгаа иргэд, бүрэн тэтгэвэр нь 500 мянгаас доош байгаа иргэдийн талаар нарийвчилсан судалгаа авч байна. Бид нар санал авах гээд ЗГ-т саналаа хүргүүлсэн. ЗГ нь УИХ-ын гишүүнээс өргөн барьж байгаа хуулийн төсөл дээр судалгаа хийх үүрэгтэй. Тэгээд Засгийн газар 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Би өнгөрсөн долоо хоногт Хамтын тэтгэврийн тухай хууль, Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хэрэв хариу ирүүлээгүй тохиолдолд шууд өргөн барих нөхцөл байдал үүснэ гэсэн үг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 16 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 18 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21