ЭМЯ: Ухань, Хонгконгоос ирсэн оюутнуудын шинжилгээний хариу сөрөг гарсан

О.Шүрэнцэцэг
2020/01/30

ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Сергей Диордица:

-Дэлхийн хэмжээнд тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Арабын Эмиратад батлагдсан дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. ОУ-ын тээвэр зорчигчтой холбоотой заавар журмыг ДЭМБ-аас өөрчилсөн. Хятадаас гарах хилийн цэг дээр хяналт шалгалт хийхийг зөвлөж байна. Өмнөх дэгдэлтийн туршлагаас харахад хил дээрх хяналтын үр дүн тодорхой бус байсан. Иймд эмнэлэгт хандах нь илүү чухал болж байгаа. Тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж, Хятадад очоогүй хүмүүсийн дунд халдварлах явдал бүртгэгдсэн тул ОУ-ын дүрмийн дэргэдэх онцгой комисс өнөөдөр дахин хуралдахаар болсон. Японы ХӨС-ын хүрээлэнгээс оношлуур авсан, одоо ДЭМБ-аас дараагийн захиалга авахаар ажиллаж байна.

Халдварын тархалтаас сэргийлэх ажлыг богино хугацаанд хийж байгаа эмч, ажилтнууддаа талархаж байгаагаа илэрхийлье.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, доктор Д.Нямхүү:

-ХӨСҮТ дээр 14 тохиолдол ирсэн. Ухань хотод сурч байсан 4 оюутан, Бээжингээс ирсэн 1 тохиолдол, Хонконгоос ирсэн 4 тохиолдлуудыг 28-нд тусгаарласан. Тэдэнд  шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан учраас зөвлөгөө өгөөд гаргасан. Өчигдөр 4 тохиолдол ирсэн шинжилгээ хийсэн. Хариу нь өнөөдөр гарна. Манай зарим иргэд өөрсдөө голомттой нутгаар аялаад ирсэн гэж шинжилгээ өгөхөөр ирсэн.

ДЭМБ-аас шинэ оношлуур нэмэлтээр ирүүлэхээр болсон. Сарангэрэл сайд оношлуурын захиалгыг явуулсан. Бидний тооцоогоор 2500 ширхгийг захиалсан удахгүй ирнэ.

Өвчин агаар дуслын замаар, контактаар халдварлаж байгаа тул маск зөв зүүх хэрэгтэй. Гудамжаар явахдаа нус цэрээ ил хаяхгүй байх хэрэгтэй. Ханиахдаа амаа дарж байх хэрэгтэй. Мэндлэхдээ гар барилгүй тохойгоо хүргэлцэж болж байна. Хятадад бээлий өмсдөг явдал түгээмэл болж байна. Гуравдугаар сарын 2-н хүртэл амар гээд байгаа юм биш биеэ бод, дархлаагаа сэргээ хөдөө орон нутагт цэвэр агаараар контакт, хавьтлаас хол байх боломж олгож байгаа хэрэг юм. Энэ мэт энгийн зөвлөгөөг ягштал дагаж мөрдвөл эрүүл явах боломжтой.

Сошиал дээр гарсан ямар ч шүүлтгүй мэдээлэлд битгий автаач ээ. Хуурамч мэдээлэл түгээх нь эх орондоо гай тарьж байгаа хэрэг юм. Эх оронч хүмүүс маскныхаа үнийг нэммээргүй байна, ариутгалын бодисоор нууж нөөцөлмөөргүй байна.

-Лабораторийн хариу хэдий хугацаанд гарах вэ?

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, доктор Д.Нямхүү:

-24 цагийн дотор гарна. Манайх 21 төрлийн вирусийг илрүүлэх оношлууртай. Сая Японы тусламжтайгаар авсан оношлуураа хэрэглэнэ. Эцсийн дүн 24 цагийн дотор гарна, явцын дүнг лабораторийнхон хоорондоо мэдээлэл солилцож явдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 17 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21