Х.Нямбаатар: Иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ

О.Шүрэнцэцэг
2020/01/30

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:

-...Ингэснээр төрийн ажлыг цалгардуулахгүй гэдэг үүднээс. Нөгөө талаас нэр дэвшичгид 6 сар 15 хоногийн өмнө ажлаа хүлээлгэж өгнө гэдэг нэлээд хүнд байдал. Ийм учраас ийм зохицуулалт хийсэн.

-ТББ-аас нэр дэвших боломжийн талаар?

-Би орон нутгийн сонгуулийг цаашдаа улс төрийн гэдэг шинж чанараа гээгээсэй гэж бодож явдаг. Энэ бол иргэд оршин суугаа газрынхаа нутгийн өөрийгөө удирдах ёсны төлөөллийн сонгож байгаа хэрэг. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг дээр хэд хэдэн зүйлийг ярьсан. Намуудыг нэр дэвшүүлэхийг хориглох, ялангуяа уул уурхайн орд ихтэй газруудад уул уурхайн бизнес эрхэлдэг компаниудын бүлэглэл нутгийн өөрөө удирдах ёсыг гартаа оруулах сөрөг тал байхыг үгүйсгэх аргагүй. Өнөөдөр ТББ нь бие даан нэр дэвшигчдээ дэвшүүлэх боломж нь хуулиараа нээлттэй байгаа. Үүнийг хориглосон зүйл байхгүй.

Түрүүн тэр зөрчлийн хуультай холбоотой зохицуулалт ярьж байх шиг байна. Их хурлын сонгууль, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль нь дундаа ганцхан Зөрчлийн хуультай. Өөрөөр хэлбэл тайлан мэдээгээ цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, илт ташаа мэдээллийг дамжуулсан, аудит мэдээллээ олон нийтэд ил болгоогүй асуудлуудыг бүгдийг нь Зөрчлийн тухай хуулиар нэгдсэн байдлаар зохицуулагдана. Сонгуулийн дүнг зарлахаас илтэд татгалзаж, иргэдийн сонгох ба сонгогдох эрхэнд халдсан тохиолдолд эрүүгийн хуулиараа хариуцлага хүлээе, төрийн албан хаагчийг төрийн албанд гурван жил орох эрхгүйгээр чөлөөлье гэсэн зохицуулалтыг оруулж ирж байгаа.

Сонгуулийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Нэмээд төрийн албанд гурван жил хүртэл хугацаанд орох эрхгүйгээр хална.

-Сонгуулийн хорооны хүмүүст л хамаарах юм байна?

-Тийм. Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх сонгуулийн хороонд ажиллаж байгаа хүмүүс сонгуулийн хуулийг ноцтой зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээнэ. Урьд нь гардаг байсан саналын хайрцгаа авч зугтаадаг, дүнгээ зарладаггүй, гарын үсэг зурдаггүй зэрэг үйлдлүүд нь эрүүгийн хариуцлага болно гэсэн үг.

-Ирцийн асуудал дээр олон улсын жишгээр гээд байна. Гэтэл манайд боломж нь хэр байгаа вэ?

-Миний судалснаар 2004, 2008, 2012, 2016 оны орон нутгийн сонгуулиудад ирц нь хүрээгүй.  2008 оны нийслэлийн сонгууль тэр чигээрээ дахиж хийгдсэн. Тухайн үеийн ханшаар 3 тэрбум төгрөгийн зардал гарсан. Тэгээд ирсэн ирц нь дахиад 50 хувьдаа хүрээгүй. 2012 онд 293 хэсгийн хороонд улс орон даяар дахин санал хураалт явагдаж байсан. 2016 онд 215 хэсгийн хороонд дахин санал хураалт явагдсан. Тэгээд эргээд өмнөхөөсөө бага ирцээр төлөөлөгчдөө сонгоод байна. Олон улсын туршлагаар ирцгүй болгохоор ирц өндөрсдөг туршлага байна. Дараа нь төрийн хөрөнгө зардал хэмнэгдэнэ. Ийм санаагаар ажлын хэсэг дээр хэлэлцээд зохицуулалт хийсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 17 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21