Сумын хөгжлийг сульдааж, улс орныг бутаргах намчирхал

О.Шүрэнцэцэг
2020/01/30

 

Манай улсын мандалт бууралт бидний дотоодын тэмцэл, талцлын шалтгаантай болохоос гадаадын шалтгаангүй. Мэргэн ардын үг

Орон нутгийн улстөржилт, талцал хэрээс хэтэрч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг уг аюул боомилж унагаад буйг бодитоор харуулах баримт бараг 300 гаруй сум бүрд байдаг.Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит найм дахь удаагийн сонгууль гурван жилийн өмнө болсон хэдий ч өнөөг хүртэл улстөржилт үргэлжилсээр дараагийн сонгуульдаа ойртож байна.

Дундговь аймгийн хил залгаа хоёр сумын иргэдийн сонголтыг улс төрийн намууд хэрхэн өөрчилж буйг харуулах жишээ байна. Эхний сумын  ИТХ-ын 15 төлөөлөгчөөс есөд нь бие даагчид ялсан бол нөгөө суманд нь  АН 10, МАН  таван суудал авчээ. Бие даагчид олонх болсон сумын хурлын төлөөлөгчид нам бус нэгнийгээ Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргадаа удаа дараа уламжилсан боловч “манай намд элс, элссэн цагт чинь томилно” гэсэн албан бус хариуг мөн тооны удаа  ирүүлжээ. Аргагүйн эрхэнд намд элсэн байж сум орон нутгаа удирдах эрхийг олж авсан ч иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан байна.Ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжсэн хил залгаа сумын иргэдийн сонголтод  мөн л улс төрийн намууд  маргаан үүсгээд хоёр жил гаруй үргэлжилжээ.

Ялагдсан намын дарга нь ялсан намын нөхдийг хууль зөрчсөн гэж шүүхэд гомдол гаргасан байна. Гурван шатны шүүхээр маргалдсаны эцэст 2017 оны тавдугаар сард Улсын дээд шүүхийн тогтоол гарч дахин сонгууль хийсэн байна. Зүй нь орон нутгийн удирдлага бол тухайн нутагт амьдарч буй иргэдийн сонголт, хүсэл сонирхлын илэрхийлэл болохоос биш ямар нэгэн намын төлөөлөл биш гэдгийг Монголын нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн, доктор Л.Маналжав өгүүлж байна.

Орон нутгийн удирдлага, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг тойрсон эх захгүй улстөржилт нэг аймаг, сумын асуудал бус нийт Монголчуудын “зовлон” болжээ. Иргэдийн хуралд ялалт байгуулсан намынхан эсрэг намыг нь дэмждэг төрийн албан хаагчдыг толгой дараалан ажлаас халах, өрсөлдөгч намын хүнийг шагналд тодорхойлохгүй байх, үйлчилгээний газар олгохгүй, бизнесийн үйл ажиллагааг нь сулруулах, нөгөө намын гишүүн малчдын худгийг нь засахгүй байх  зэрэг ажлуудыг хийдэг  тухай ч  сумдын ИТХ-ын төлөөлөгчид ярьж байна.

Мөн бие даан сонгогдсон хурлын төлөөлөгчдийг Ардчилсан нам болон Ардын  намын үүр, хорооны дарга нар “манай намд ор тэгвэл чамайг улс, аймгийн аварга малчин болгоё. Эхнэрийн чинь энгэрт Алтангадас одон зүүлгэе, хүүхдийг чинь аймгийн төвд ажилд оруулж өгье” гэх зэргээр намдаа татахыг оролддог,  бүр “бие даагчид гэдэг чинь “биеэ үнэлэгчид” гэж доромж яриаг ч  тараана” хэмээн нэгэн сумын ИТХ-д бие даан сонгогдсон төлөөлөгч ярилаа.

“Сумын ИТХ-ын сонгуульд намаас нэр дэвшиж сонгогдсон болон бие дааж  сонгогдсон төлөөлөгч нартай ажиллах ялгаатай. Орон нутгийн иргэдийн эрх ашгийн асуудалд бие даагчид л манлайлдаг даа” гэж тасралтгүй 18 жил сумын ИТХ-ын Нарийн бичгийн даргын албыг хашиж байгаа бүсгүй хэллээ. Бүсгүй өөрийн харьяалах аймаг, сум, нэрээ нууцалдаг нь мөн л намтай холбоотой. Хэвлэл мэдээллээр намын эсрэг зүйл ярьсан гээд л  ажлаас нь халчихна. Тэгвэл би гэж хүн 36 сарын цалингийн зээлтэй үлдэнэ шүү дээ гэв. Завхан аймгийн Идэр сумын ЗДТГ-ын мэргэжилтэн, төрийн жинхэнэ албан хаагч бүсгүй одоогоос гурван жил орчмын өмнө яг ийм шалтгаанаар ажлаас халагдаад, амиа егүүтгэжээ.

Орон нутгийн иргэдийн намчирхал талцал хэтэрч хүний амь насанд хүрсэн тохиолдол нэг бус удаа гараад байна. Завхан аймгийн Яруу сумын иргэн Б 2016 онд сумын иргэдийн хурлын сонгуулийн үеэр  өөрийн дэмждэг намын штаб дээрээ архидан согтуурсны улмаас 60 гаруй насны хадам эцэг, эхтэйгээ намаар талцаж муудалцан, зэрлэг балмадаар хөнөөж, өөрөө ууланд бүгж байсны эцэст амиа хорлосон аймшигт хэрэг гарчээ.Орон нутагт намчирхал, талцлын зөвхөн бидэнд мэдэгдсэн  жишээний өчүүхэн хэсэг нь энэ билээ.

Ийм дээрээ тулсан  намчирхал юунаас эхтэй вэ? цаашид яах ёстой вэ? үүнийг шийдэх гарц байна уу?

Сум, дүүргийн ИТХ-ын  2016 оны ээлжит сонгуульд нийт 7282 төлөөлөгчийн мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс 95 хувь нь улс төрийн нам, эвслээс нэр дэвшигч ердөө тавхан хувь нь  бие даан нэр дэвшигч байсан бөгөөд бие даагчдын дөрвөн хувь нь ялалт байгуулсан гэж СЕХ-ны мэдээлэлд дурдагджээ.

Монгол Улсын Cонгуулийн хуульд сум, дүүргийн  ИТХ-ын сонгуульд улс төрийн намууд болон сумын ИТХ-ын сонгуульд 51-ээс доошгүй, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй хүний гарын үсэг цуглуулсан иргэн бие даан нэр дэвших эрхтэй гэж заасан байдаг. 

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг: “Хөгжингүй орнуудад нам бус институт, төрийн бус байгууллагууд болон сонгогчид нийлж нэр дэвшүүлэх зэргээр орон нутгийн сонгуульд оролцох төрөл бүрийн боломж нээлттэй байдаг. Тухайлбал, Канадад 10-20 хүн нэгдэж байгаад нэг хүнээ нэр дэвшүүлж болдог. Германд мужийн парламент буюу Ландтагийн сонгуульд 200-аас доошгүй хүний гарын үсэг цуглуулсан хүн бие дааж нэр дэвшдэг. Австралид гэхэд 15 хүний гарын үсэг цуглуулаад бие даан нэр дэвших боломжтой” гэжээ.

Канадын улс төрийн намын тухай хуулиар хүн ам цөөтэй орон нутгийн нэгж дээр улс төрийн намын үйл ажиллагааг хориглодог. Тодруулбал, 20,000-аас цөөн оршин суугчтай хот, тосгонд улс төрийн намын анхан шатны нэгж үүр гэж байдаггүй. Тийм учраас ийм хот тосгонд нутгийн удирдлагын байгууллагад иргэд бие дааж нэр дэвшдэг аж. Тиймээс Монгол улсын хувьд орон нутгийн сонгуульд зөвхөн нам зонхилох үүрэгтэй оролцдог байдлыг халах, иргэний нийгмийн байгууллага  иргэд болон ТББ-уудын оролцдог болох эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай тухай судлаачид хэлж байна.

Сумын ИТХ-д намаас нэр дэвшүүлдгийг болиулах, анхан шатны улс төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч болгох зэргээр асуудлыг  шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг орон нутгийн иргэд төр, засгаас байнга шаардах болсон. Түүгээр ч зогсохгүй сумдад буй намын анхан шатны үүр, хороодыг татан буулгаж улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг халж чадвал байдал өөрчлөгдөнө гэж орон нутгийн ахмадууд ярилцаж сууна.

Орон нутагт намчирхал, талцал үгүй болж чадвал  сургуулийн галчаар ажилд орох гэж очоод “эхнэр чинь ерөнхийлөгчийн сонгуулиар эсрэг намд ажилласан тул авахгүй” гэх хариу сонсох залуугийн амьдралд гэрэл гийж, сонгуулийн чимээ дуулаад нэг оронд байтугай сумандаа багтаж чадахаа байдаг эхнэр нөхөр, намын байраар эргэлдэж хатуу ундаанд халамцаж бусад намынхныг заналт дайсан мэт зүхэх хэнээтнүүд”,  өөрсдөө төдийгүй үр хүүхдүүд нь биеэ биеэ үзэж чадахаа больсон сумын намуудын хороо, үүрийн дарга  нарын ужгирсан тэмцэл эцэслэх нигууртай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 1 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 18 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 18 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 19 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 20 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 21 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 22 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 23 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр