С.Амарсайхан: Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд нийслэлээс 500-600 сая төгрөгийн төсөв гаргана

О.Шүрэнцэцэг
2020/01/30

-Нийслэлд цагаан сарыг тэмдэглэх талаар юу гэж яригдсан бэ?

-Цагаан сарыг төрийн золголтоос эхлээд нутгийн зөвлөлүүдийн золголт болон бөх барилдах гэх мэт олон нийтийн арга хэмжээг хийхгүй гэсэн шийдвэр гарч байна.

-Нийслэлийн хэмжээнд коронавирустэй холбоотой яригдаж байгаа хурц сэдэв юу байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх, зохион байгуулалтын, хяналт шалгалтын гэсэн гурван ажлыг хийж байна. Эндээс хамгийн гол нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Хоёрдугаарт, гаргаж байгаа шийдвэрүүдийн биелэлтийг хангах, иргэдэд эрүүл мэндийн болон бусад үнэ зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэх гэсэн асуудлууд яригдаж байна. Тэгээд Улсын онцгой комиссоос сая ярьсан гурван ажлын хүрээнд ажлаа зохион байгуулах, мэргэжлийн чиг үүргийг байгууллагууд өөрийн ажлаа зохион байгуулж явуулах гэсэн ажлууд хийгдэж байна.

-Нэмж хөл хорио цээрийн дэглэм тогтоох асуудал яригдсан уу?

-Нэмж хорио цээрийн дэглэм оруулах, хориглох гэх мэт зүйл байхгүй. Одоо авч байгаа арга хэмжээнүүдээ хэвийн явуулах, бас хүүхэд багачуудын сургалтыг тв, интернэтээр явуулах, сургалтын хөтөлбөрийг тасалдуулахгүй байх дээр, гэртээ байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зөвлөмж зөвлөгөөг аав, нарт өгөх гэсэн ажил хийгдэж байна.

-Нийслэлчүүд айдасгүй байж болох уу? Илэрсэн юм биш үү гээд мэдээлэлд үл итгэсэн байдал гарч байна.

-Бид ЗГ-аас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ЭМЯ, мэргэжлийн байгууллагуудын мэдээлэл дээр тулгуурлаж иргэддээ мэдээллийг өгч байгаа. Өнөөдрийн байдлаар МУ-д албан ёсоор шинэ төрлийн вирус илэрсэн зүйл ер алга байна.

-Тусгаарласан хүмүүсийн талаар?

-Тусгаарласан хүмүүсээс вирус илэрсэн зүйл байхгүй. Гэхдээ энэ вирус өргөн хүрээтэй олон газар дэгдэж байгаа учраас оргил үе нь хэдийд болох талаар, түүнд шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар яригдсан. Мөн голомтод ажиллах мэргэжлийн байгууллагын ажилтнуудын хамгаалах хэрэсглийг бэлдэх талаар яригдсан.

-Нийслэлээс хэдий хэмжээний төсөв гаргах вэ?

-Нийслэлээс шаардлагатай төсвийг гаргаад явж байгаа. Цаашдаа ч шаардлагатай төсвийг гаргана. Улсын онцгой комисс, ЗГ-аас хөрөнгийн асуудлыг шийдэж өгсөн. Яг хэдий хэр хөрөнгө вэ гэдгийг хэлэх боломжгүй байна. Нийслэлээс урьдчилан сэргийлэх байдлыг хангахад 500-600 сая төгрөг гарна гэж урьдчилсан тооцоо гарсан. Ингэлээ гээд бүгдийг нь өнөөдөр гаргачхаж байгаа юм биш. Нийслэл ЭМГ 22 заалт бүхий төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлж байгаа.

-Та Засаг даргын хувьд Цагаан сарын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Ийм үед эрсдэлийг багасгах нь зүйтэй. Тэгэхээр хурал зөвлөгөөнийг цөөлөх, олон нийтийн баяр ёслолыг хийхгүй байх зэргээр эрсдэлийг багасгах нь зүйтэй гэж бодож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 30 минутын өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 37 минутын өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 3 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 4 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 4 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 14 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27