БЗД-ийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан болов

О.Шүрэнцэцэг
2020/01/30

Хуралдааныг Засаг дарга Т.Баясах удирдан явуулсан бөгөөд хуралдаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс,албад болон харьяа хэлтэс албадын дарга нар, Нийтлэг үйлчилгээний газрын удирдлагууд, хорооны Засаг дарга нар оролцлоо. Хуралдааны үеэр Засаг дарга Т.Баясах Нийслэлийн Онцгой комиссынII хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлыг танилцуулж, цаг үеийн асуудлуудаар шуурхай шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Эрүүл мэндийн төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн бөгөөдсургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хаасантай холбогдууланбага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг шуурхайн хүргэн ажиллах чиглэлийг өглөө. Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэртүйл ажиллагаа явуулдаг сүм, хийдболон үйлчилгээний газрууд, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж, ахуй нэгж байгууллагууд зэрэг иргэд олноор үйлчлүүлдэг газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, тэдгээрт хяналт тавих ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргав. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнддүүргийн Онцгой комиссын албан даалгавар гаргаж, бэлэн байдалд ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст тус тус үүрэг болголоо. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд хяналт, шалгалт хийх 24 цагийн постын ажиллах хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн ангиудад үүрэг болголоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 17 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21