Н.Номтойбаярыг явах ёстой гэж Д.Мурат кноп дарлаа

О.Шүрэнцэцэг
2020/01/30

УИХ-ын гишүүн Д.Мурат:

-Нэгэнт “халтай” хурал хийсэн юмыг би яриад яах юм бэ?

-УИХ-ыг гишүүд нь янз бүрийн асуудалд холбогдсон тохиолдолд бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд шалгуулдаг байя гэсэн шийдвэр гаргалаа гэж ойлгож болох уу?

-Мэдэхгүй ээ мэдэхгүй. Би юм ярьмааргүй байна. Эцсийн шийдвэр гараагүй байна шүү дээ.

-Та УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг явуулах нь зүйтэй гэж кноп дарлаа шүү дээ. Тэр талаар байр сууриа тайлбарлаач гэж байгаа юм аа?

-"Халтай" байсан юм чинь заавал ярих шаардлага байхгүй.

-"Халтай" гэдэг нь юу гэсэн үг юм бэ?

-Хаалттай гэсэн шүү дээ. Тэрийг задруулаад яах юм бэ?

-УИХ-ын гишүүд ёс зүйн болон бусад асуудал дээр хариуцлага хүлээдэг байя гээд УИХ шийдчихлээ. Үүнтэй холбоотойгоор тань дээр асуудал яригдах уу?

-Үгүй.

-Яагаад? Ижил нөхцөл байдалтай юм биш үү?

-Манай нам шийдвэр гаргасан, манай зөвлөл шийдвэр гаргасан. Бид тэрний дагуу ажилласан. Би ганцаараа шийддэг асуудал биш шүү дээ.

-Нам нь таныг хамгаалчаад Н.Номтойбаяр гишүүнийг хамгаалахгүй байна гэсэн үг үү?

-Манай нам шийдвэр гаргасан би түүнийг нь дагасан. Хаалттай хурал хийсэн. Түүнийг нь би задруулаад яриад байх шаардлагагүй.

-Н.Номтойбаяр гишүүнийг явах ёстой гэж та хувь гишүүний хувьд үзсэн юм байна. Тань дээр бас ёс зүйн асуудал яригддаг шүү дээ.

-Надтай холбоотой асуудал байхгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 17 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21