С.Жавхлан: УИХ-ын танхим эрхэлж байдаг газар биш, араас нь ЖДҮ-чдийн асуудал орж ирмээр байна

О.Шүрэнцэцэг
2020/01/30

УИХ-ын гишүүн С.Жавхлан

-УИХ нь Н.Номтобаяр гишүүнийг түдгэлзүүллээ. Ингэснээр танай парламент 74-үүлээ болж байна. Энэ парламент шударга бус зүйлтэй тэмцье гэж шийдвэр гаргалаа гэж бодож байна уу?  Энэ талаар та хувь гишүүний хувьд байр сууриа илэрхийлээч. Явуулах нь зүйтэй гэж кноп дарсан уу?

-Тэглээ. Энэ асуудлуудаа шалгуулсан нь дээр шүү дээ. Өөрөө ч тэгж хэлж байна лээ. Тэгээд чөлөөлөгдөх өргөдөл өгч байх шиг байна лээ.

-Энэ парламентад янз бүрийн асуудалд холбогдсон олон гишүүн байгаа. Тэднийг аваад л үлддэг. Тэр хүмүүс бас араас нь явах ёстой юу?

-Буруу зүйл хийсэн бол явах л ёстой шүү дээ. Энэ чинь эрхэлж байдаг газар биш. Монгол түмнийг эвлэлдүүлэн нэгтгэж, монгол түмнээ уриалаад, ажилтай хөдөлмөртэй байлгахын тулд л энд байх ёстой. ЖДҮ-д холбогдсон нөхдийн юм гээд алга болсон. Тэр мэр одоо ирж ирмээр байна шүү дээ.

-60 тэрбумын асуудал ч байдаг?

-Тэгэлгүй яах вэ.

-Та энэ дотор байгаа хүний хувьд дотроос нь ажиглахад хагарал ажиглагдсан уу? МАН 33 ба 27 гээд хуваагдсан.

-Надад өнөөдөр харахад эхлээд нууц санал асуулга явуулахад 28 ба 32-ын харьцаатайгаар түдгэлзүүлье гэсэн. Тэгэхээр энэ дээр уначхаж байгаа юм. Тэгэнгүүт араас нь тогтоолыг баталъя гээд. Гэтэл тогтоолоо батлахгүй гээд. Тэгж байснаа үдээс хойш болохоор ирц нь хүрэхгүй ийм л байдалтай байлаа. Гэхдээ энэ хүмүүсийн хоорондын зодоон мань мэтэд төдийлөн хамааралтай биш шүү дээ. Ямар айхтар юм бугшсан байгаа нь харагдаж байгаа юм. Энэ хүмүүс чинь нэг амлалт өгч гарч ирсэн. Бүгдээрээ нэгдье гэж хэлсэн. Тэгтэл одоо хоёр нам, дотор нь М.Энхболдын жигүүр У.Хүрэлсүхийн жигүүр гээд хуваагдсан байх шиг байна. Тэгээд хоорондоо ноцолдоод. Тэгтэл Монголын алтан соёмбот туг олныг баясгаж намирахдаа нэг зүгт л намирдаг байтал улаан цэнхрээр нь хуваагаад авцан хүмүүс чинь алтан соёмбот туг улаан цэнхэр салхинд хоёр тийш намирдаг юм шиг ингэж хагаралдаад... Орон нутгийн сонгуулийн хуулийг ч нам битгий оролцуулаарай гээд байхад л ... Үүнийг тэртээ тэргүй ухаарах байлгүй дээ.

-Хаалттай хурал дээр юу яригдсан бэ?

-Бөөн хэрүүл л болж байна лээ.

-Хуваагдаад хэрэлдээд байна гэж үү?

-Ингэх ч ёстой, тэгэх ч ёстой гээд л ...

-Та Н.Номтойбаяр гишүүнийг явуулах ёстой гэж үзсэн. Ямар учраас?

-Миний бодлоор тэр юмнуудаа үнэн зөвөөр нь шалгуулах ёстой шүү дээ. Нэгэнт л тийм зүйлтэй орооцолдсон юм бол. Эр хүн шиг.

-Н.Номтойбаяр гишүүн тантай уулзаж, миний талд кноп дараач ээ гэдэг ч юм уу тийм зүйл болсон уу?

-Тийм зүйл болоогүй. Угаасаа над руу халдахгүй л дээ. Халдаад ирвэл хүлээж авахгүй гэдгийг мэдэж байгаа байлгүй дээ.

-ЖДҮ-ээс зээл авсан, ард түмний боломжийг хулгайлсан, зарим нь бүр гишүүнийхээ нэрийг барьцаалъя ч гэдэг юм уу утгагүй зүйл ярьж явсан хүмүүсийг УИХ аваад үлдсэн. Тэгвэл Н.Номтобаяр гишүүний холбогдсон хэрэг энэ ЖДҮ-ээс илүү гэж ойлгож болох уу?

-Буруу зүйл хийсэн л бол бүгд л айхтар шүү дээ. Монгол түмэн үнэн зөвийг л хүсэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 17 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21