Ц.Нямдорж: Би ордны хуйвалдаанд орохгүй

О.Шүрэнцэцэг
2020/01/30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэх асуудлаар үргэлжилсэн ч ирц бүрдсэнгүй. 

Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж, нууц санал хураалт явуулсан юм. Нууц санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Харин Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх УИХ-ын тогтоолыг эцэслэн батлах санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолын төслийг  дэмжээгүй юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: УИХ-ын дарга ингэж хууль зөрчиж, буруу жишиг тогтоож болохгүй. Үндсэн хууль зөрчиж байна. Нэгэнт УИХ-ын гишүүдийн олонхи түдгэлзүүлэхийг дэмжсэн байхад тэрүүгээр нь шийдээд яв. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг нь хэлэлцэнэ гэдэг чинь Үндсэн хууль зөрчиж байна. Наад хүний чинь гэм буруутайг тогтоогоогүй байгаа. Хэрвээ гэмт хэрэг хийгээгүй, гэм буруугүй байвал УИХ-ын гишүүний бүрэн эрхээ сэргээх боломжтой. Гэтэл өөрийн хүсэлтээр нь чөлөөлнө гэдэг чинь шууд, бүрмөсөн явуулна гэсэн үг. Та нар Н.Номтойбаярыг хамгаалах биш, харин ч  янаглан хорлож байна. Ингэж болохгүй. Энэ хүний чинь ард олон мянган сонгогч бий. Хамгийн аюултай нь сонгуулийн үр дүнг хянах жишиг тогтоох гэж байна та нар. Ингэж Үндсэн хууль зөрчиж болохгүй УИХ-ын дарга аа. Маш буруу жишиг шүү. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Ямар ч хууль зөрчөөгүй. Даргын зөвлөл дээр яриад шийдчихсэн. Ц.Нямдорж сайд та үдээс хойших хуралдаанд байхгүй байсан учраас ойлгохгүй байна. Хэрвээ ирц бүрдэхгүй бол энэ асуудал чинь шийдэгдэхгүй шүү. Болохгүй бол шууд түдгэлзүүлэх саналаар УИХ-ын тогтоолын төслийг батална.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 17 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21