Коронавирусээр 14380 хүн халдварлаж, 300 гаруй хүн амиа алджээ

О.Шүрэнцэцэг
2020/02/02

БНХАУ-д Бямба гариг (2020.02.01)-ийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн улмаас 304 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн үндэсний комиссоос мэдээлэв. Вирусийн улмаас амиа алдагсдын дийлэнх тохиолдол нь Ухань хот болон Хубэй мужид гарсан байна. CNN агентлагийн мэдээлснээр, эх газрын Хятадад бүртгэгдсэн коронавирусийн халдвараар нийт 14380 хүн халдварлаад байгаа нь өнгөрсөн Баасан гариг (2020 01.31)-ийнхаас 2590 хүнээр нэмэгдсэн тоо аж.

Хятадын Хубэй мужийн засаг захиргааны төв болох 11 сая гаруй хүн амтай Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай тус улсын эрх баригчид 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/мэдэгдсэн билээ. Уг өвчний үүсгэгч нь шинэ төрлийн “2019-nCoV” коронавирус болохыг мэргэжилтнүүд нэгдүгээр сарын 7-нд тогтоосон. Уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа Австрали, Вьетнам, Энэтхэг, Итали, Камбож, Канад, Малайз, Балба, АНЭУ, БНСУ, Сингапур, АНУ, Тайланд, Филиппин, Франц, Герман, Шри-Ланка, Япон зэрэг дэлхийн 19 оронд бүртгэгдээд байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 17 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21