Коронавирусийн талаар санаатайгаар худал мэдээлэл тараавал хуулийн хариуцлага хүлээлгэнэ

О.Шүрэнцэцэг
2020/02/02

Тагнуулын ерөнхий газраас дараах мэдээллийг өгч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал буюу онцгой дэглэм зарлахад хүргэсэн 2019-nCoV коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх хүрээнд нийт ард иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна:

Коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зааврыг чанд мөрдөж хэвших. 

Коронавирусын халдварын талаар олон нийтийн сүлжээ бусад хэвлэл мэдээллийн байгууллага болон ам дамжсан буруу ташаа мэдээлэлд автахгүй, зөвхөн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа албан ёсны мэдээллийг хүлээн авч байх.

Халдварын эрсдэлийн болон тархалтын талаар худал мэдээлэл тарааж,  иргэдийг төөрөгдүүлсэн аливаа үйлдэл гаргахаас сэргийлэх ажилд Тагнуулын байгууллага,  Цагдаагийн байгууллага, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар болон бусад төрийн байгууллагууд хамтран тандалт, хяналт тавьж ажиллаж байна. Хэрэв хүн, хуулийн этгээд санаатайгаар худал мэдээлэл тараасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх болно.

Коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  • Амны хаалт тогтмол зүүх /2 цаг тутамд солих/;
  • Өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байх;
  • Ханиах найтаах үедээ ам, хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  • Мах, өндөг гүйцэд болгож идэх;
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  • Мал, тэжээвэр болон зэрлэг амьтанд хүрэхгүй байх;
  • Ар гэрт болон өөрийн биед амьсгал давчдах, ханиалгах, халуурах, ханиад томууны шинж илэрсэн талаар харьяалах дүүрэг, өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-д хандах;
  • Биеийн дархлааг дэмжиж, халуун хоол хүнс хэрэглэж, сайтар амарч байх.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 17 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21