“Бавгар групп”-ийн гүйцэтгэх захирал Х.Оюун дахин гурван хурандаагийн нэрийг зарлав

О.Шүрэнцэцэг
2020/02/02

ЦЕГ-ын “Хууль сахиулах-1 хотхон” орон сууцны төслийн гүйцэтгэгчээр 2015 оноос эхлэн “Бавгар групп” ХХК ажилласан байдаг.  Харин захиалагч талыг төлөөлөх эрх бүхий  ажлын хэсгийн ахлагчаар  цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр томилогдон ажиллажээ.  Гэвч захиалагч  болох ЦЕГ-ын талынхан барилгын гүйцэтгэгч компаниас хоёр пентхаус, 30 орон сууц үнэгүй өгөхийг шаардсан тухай мэдээллийг долоо хоногийн өмнө “Бавгар групп” -ийн гүйцэтгэх захирал  Х.Оюун олон нийтэд мэдээлсэн юм.  Тэрээр “Тухайн үед 2015-2017 онд манай ээжээс танай группт хөрөнгө оруулсан нэрийдлээр хээл хахуулын журмаар 927 сая төгрөг авсан байдаг. Гэтэл ээж маань өнгөрсний дараагаас гүйцэтгэгч компани барилга бариулсан мөнгөө өгөх байтал  барилгаасаа үнэгүй өгвөл санхүүжилтийг чинь шийднэ гэх зэргээс дарамтлах болсон. Би гэрээний дагуу хийсэн ажлынхаа хөлсийг авахын төлөө төрийн албан хаагч нарт авлига гэж орон сууц өгмөөргүй байна.  Сүүлд хурандаа Б.Цогтбаяр орон сууц авахаа болий шууд 320 сая төгрөг бэлнээр өгчих.  Танай санхүүжилтийг гаргаж өгнө зэргээр дарамталсан” хэмээн мэдээлсэн.

Тэгвэл “Бавгар групп” -ийн гүйцэтгэх захирал  Х.Оюун өчигдөр /01.30/ ТВ-9 телевизийн шууд хэлэлцүүлэгт орох үеэрээ авлига нэхсэн дахин хоёр цагдаагийн албан хаагчийн нэрийг зарлажээ.  Тэрээр “Нэр заахгүй болохоор магадгүй одоогийн ЦЕГ-ын даргын нэр яригдаад байж магадгүй. Тэрбээр хэлэхдээ Отгонбаатар,  Батсайхан гээд хурандаа нарийн асуудал байгаа.  Тэднийг хамтад нь шалгах хэрэгтэй.  Одоогоор энэ асуудлыг шалгаагүй гэх мэдээлэл байна.  Би бүх цагдаа нарын буруу гэж харлуулмааргүй байна.” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 17 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21