Ц.Магалжав: Үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллийг шалгуулахаар болсон

О.Шүрэнцэцэг
2020/02/04

Бөхийн талцал нэмэгдэж Монголын үндэсний бөхийн холбооны ажилд зарим саад учирч байна. Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжаваас асууж ярилцлаа.

 

-Саяхан бөхчүүдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийж танай холбооны удирдлагад хандсан тодорхой шаардлага тавьсан. Энэ талаар…?

-За тийм ээ. Бөхчүүд хэвлэлийн хурлынхаа үеэр МҮБХ-нд хандаж допингийн маргааныг нэг тийш болгон шийдвэрлэх, “Их эе”-ээ хуралдуулах зэрэг асуудлыг шаардсан. Энэ дагуу манай холбоо тэргүүлэгчдийн болон цэцдийн зөвлөлийг хуралдуулахаар болж хурлын төв тогтоох, зарлан хуралдуулах эрхийг Цэцдийн зөвлөлийн дарга, дархан аварга Г.Өсөхбаярт олгосон. Гэтэл коронавирусын улмаас Засгийн газраас гаргасан олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах шийдвэрийн дагуу тэдгээр хурлыг гуравдугаар сарын 2-н хүртэл хойшлуулаад байна. Мөн Сар шинийн уламжлалт барилдааныг ч хориглолоо. Цэцдийн зөвлөл хуралдсан бол “Их эе” хэзээ хуралдахыг шийдэх байсаан.

-Ер нь энэ далимд асуухад, МҮБХ-ны талцал бүрэн арилсан уу?

-Бид уг нь дүрэм, журмынхаа дагуу л ажлаа явуулж байна. Гэхдээ нөгөө холбоо манай тэргүүнд тамга, тэмдгээ авчирч гардуулсан ч гэлээ МҮБХ-ны тамга тэмдгийн гэрчилгээ нь шүүхийн шатанд Л.Чинбатын нэр дээр хэвээр байдаг. Тэгэхээр талцал бүрэн төгс арилсан гэж хэлэх боломжгүй л дээ.

-Танай холбооноос бөхчүүдийн талаар ноцтой мэдээлэл тараасан асуудлаар АТГ-т хандлаа гэв үү?

-Тийм ээ. Бид тэр мэдээллийг шалгуулахаар АТГ-т албан бичиг өгөөд байгаа. Гол нь допингийн шинжилгээний талаар үнэн худал нь үл мэдэгдэх асуудлууд гараад байна.

-Тухайлбал…?

-Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр зарим сонин хэвлэлээр 2010-2019 оны улсын баяр наадмуудад шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн бөхчүүдээс 38 бөх допингийн зөрчилтэй байсныг Биеийн тамир спортын газрын нэр бүхий хоёр эмч, баяр наадмын салбар хороонд орж ажиллахдаа нуун дарагдуулсан гэх маш ноцтой мэдээ цацагдсан. Энэ мэдээллийн дагуу улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд 200-гаад бөхийн гарын үсэг зурсан бичиг манай холбоонд ирүүлэхдээ тэр 38 бөхийн нэрийг гаргаж өгөхийг шаардсан юм. Үүний улмаас бид “Стар” телевизээр нэр ус нь тодорхойгүй хэдэн залуу нэвтрүүлэгт оролцохдоо “Аварга цолтой нэг бөх 2019 оны наадмын өмнө зургаан сая төгрөгийн үнэтэй допингийн төрөлд багтдаг тариа биднээс худалдаж авсан. Одоо болтол мөнгийг нь өгөөгүй” гэж ярьсан. Эдгээр нь монгол бөх, түүний дотор одоо барилдаж байгаа бөхчүүдийн нэр хүндэд халдсан явдал учраас яаралтай шалгаж өгнө үү гэсэн албан бичгийг АТГ-т өгсөн. Манай хүсэлтийг хурдхан шиг шалгаж шийдвэрлэж өгөх байх гэдэгт итгэж байна.

-Эцэст нь нэг зүйлийг асуухад наадмын түрүү бөх Э.Оюунболд “Би удахгүй барилдана” гэж ярьсан байна лээ..?

-Хувь хүний л санаа байх. Баяр наадмын хороо барилдах эрхийг нь хоёр жилээр хассан шийдвэр гаргасан юм билээ шүү дээ. Тиймээс барилдах эрхгүй л болов уу. Түүнийг сар шинээр зодогловол аварга, арслангууд барилдахгүй гэсэн мэдээлэл хийсэн.

-Нөгөө таван бөхийн барилдах эрх бүрэн сэргэсэн биз?

-Улсын заан Б.Пүрэвсайханы эрх энэ хоёрдугаар сарын 1-нд сэргэснээс бүгд барилдах боломжтой. Э.Даш, Ө.Бат-Орших, Б.Номиндалай нар барилдаад эхэлсэн шүү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 17 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21