Найз бүсгүйгээ 13 давхраас шидсэн О.Боргилын гэм бурууг 13-нд шүүнэ

О.Шүрэнцэцэг
2020/02/04

Өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ 13 давхраас шидсэн гэх хэрэгт буруутгагдан шүүгдэж байгаа О.Боргилд холбогдох хэргийн хурал болов.  

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 /Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн/, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн/, 11.7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1 /зодсон /-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Боргилд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан байна. Улмаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өчигдөр  буюу /2020-02-03-ны өдөр/ явууллаа. Шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны хоёрдугаар сарын 13 өдрийн 10:00 цагт хийхээр товложээ.

Хэргийг эргэн сануулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны 13 давхараас 22 настай Ц унаж учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан байдаг. Энэхүү хэргийг О.Боргилыг үйлдсэн хэмээн мөрдөн шалгах үеэр сэжиглэн цагдан хорьсон ч долдугаар сард батлан даалтаар сулласан билээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 17 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21