ДЭМБ-ын Онцгой байдлын хөтөлбөр хариуцсан гүйцэтгэх захирал Майкл Райан нь дэлхий дээр 2019-nCoV коронавирусийн эсрэг үйлчилгээтэй эм хараахан бүтээгдээгүй байна гэж мэдэгджээ.
Улс орнууд хэрэглээд амжилтад хүрсэн гэгдэж буй ДОХ-ын эсрэг болон бусад төрлийн коронавирусийн эсрэг эм, бэлдмэл нь 2019-nCoV-ийн эсрэг бодит үйлчлэлтэй гэдгийг маргашгүй баримтаар нотлоогүй байгааг Майкл Райан онцолжээ.
Гэхдээ халдвар авсан хүмүүст цаг тухайд нь зохистой эмчилгээ хийсэн тохиолдолд амь нас нь аюулд өртөхгүй гэсэн байна. Вирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн ихэнх нь эрүүл мэндийн асуудалтай өндөр настнууд байгааг нэмж хэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна