Дархан-Уул аймгаас хар тамхины төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал түүж бэлтгэн Нийслэл хот руу зохион байгуулалттайгаар хар тамхи бусдад борлуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоожээ
Тодруулбал Дархан-Уул аймагт очиж мансууруулах төрлийн ургамал түүж, борлуулах зорлиготой автомашинд тээвэрлэн явсан хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлсэн байна. Шалгалтаар эрэгтэй 23 настай О, эрэгтэй 22 настай М, эмэгтэй 21 настай С, эмэгтэй 22 настай А, эмэгтэй 29 настай О нарын таван этгээд зохион байгуулалттайгаар хар тамхи бусдад борлуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоож бүлэг этгээдүүдийг саатуулан шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна