Египет улсад ирсэн гадаадын иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрч, тусгаарлах арга хэмжээ авчээ. Өвчтөнөөс одоогоор халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Ингэснээр Африк тивд анхны коронавирусийн халдвар бүртгэгдэж байна. Шинэ төрлийн коронавирус Африк тивд тархвал тус тивийн ядуу буурай хөгжилтэй орнуудад томоохон гамшиг нүүрлэх аюултайг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна