Корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЦЕГ-ын дарга С.Баатаржав нь Тээврийн цагдаагийн албанд үүрэг өгчээ. Тодруулбал жолоочийн согтуурлыг хэмжигч буюу уруулаа хүргэж үлээдэг багажийг хэрэглэхгүй байхыг үүрэгджээ. Тиймээс тус байгууллага нь бусад төрлийн зайнаас үлээлгэн согтуурлыг тогтоох багажийг үйл ажиллагаандаа ашиглахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна