ЭМЯ: БНХАУ-ын иргэний долоон настай хүүхдийг тусгаарласан, шинжилгээний хариу гараагүй байна

О.Шүрэнцэцэг
2020/02/15

ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн асуудлаа мэдээлэл хийж байна.

Коронавирусын халдварын голомт болсон Ухань хотод суралцаж байсан 31 иргэнийг Засгийн газраас авчран, ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа. Тэд ирээд 15 хонож байгаа бөгөөд хоёр удаа шинжилгээнд хамрагджээ. Ингэхэд шинжилгээний хариунууд сөрөг гарсан тул өнөөдөр эмнэлгээс гаргахаар болсон байна.

"Ухань хотоос ирсэн оюутнуудын давтан шинжилгээний дүн сөрөг гарсан. Иймд манай эмч нар хуралдаад эмчийн хяналтад гаргахаар шийдсэн" гэж ХӨСҮТ-ийн дарга, доктор Д.Нямхүү хэллээ. 

Өнөөдөр зарласан шинэ халдварын тохиолдлуудын 1,282 нь зориулалтын оношлуураар, 1,138 нь бусад оношилгооны аргаар илэрсэн юм байна. Өнөөдрийн шинэ тоо бари мтыг нэмж тооцвол дэлхий даяар шинэ коронавирусийн халдварын 66,894 тохиолдол бүртгэгдэж, 1,523 хүн нас барж, 7,820 өвчтөн бүрэн эдгэрчээ.  

Завхан аймгийн Сонгино суманд шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Завхан аймгийн Сонгино суманд шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл өчигдөр  /2020-02-14/ 12:18 цагт аймгийн Эрүүл мэндийн газарт ирсэн байна. Хоёрдугаар сарын 13-ны өглөө 04:30 цагт Улаанбаатар хотоос хувийн машинаар Сонгино суманд ирсэн иргэдийг сумын Эрүүл мэндийн төвөөс үзлэг шинжилгээнд хамруулж, зөвлөгөө мэдээлэл өгөх үед иргэдийн биеийн байдал хэвийн байжээ. Гэвч долоон настай хүү З нь хоёрдугаар сарын 14-ний өглөөнөөс эхлэн халуурч 11 цагийн үед сумын Эрүүл мэндийн төвд ирж үзүүлэхэд өвчтөн 38.5 хэмийн халуунтай байсан тул тусгаарлах арга хэмжээг шуурхай авчээ. 

Нэгдүгээр хавьтлын 11 иргэнийг шинжилгээнд хамруулахад биеийн байдал хэвийн байна. Одоогоор 15 иргэнийг тусгаарлаж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д хүргэхээр 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 20:50 цагт Сонгино сумаас Улаанбаатар хотруу хөдөлсөн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 18 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 19 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 20 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21