Хил нэвтэрч буй Монголчууд халдвараас сэргийлэх зөвлөмжийг мөрдөхгүй байна

О.Шүрэнцэцэг
2020/02/16

Эрүүл мэндийн яамнаас ээлжит /2020.02.16/ мэдээллээ өглөө. Монгол Улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй. Харин сэжигтэй 133 тохиолдол бүртгэгдсэн байна. Завхан аймгийн Сонгино суманд тусгаарлаад байсан долоон настай хүүхдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Өчигдөр Замын-Үүд боомтоор Монгол Улс 104 иргэнээ хил нэвтрүүлэн оруулсан. Тэднийг хилийн мэргэжлийн хяналтын газар болон Замын-Үүдийн эрүүл мэндийн төв хамтран эрүүл мэндийн үзлэг, асуумж, халууныг нь хэмжиж үзсэн. Термокамер болон эрүүл мэндийн асуумжаар 104 иргэнээс нэг зорчигч халуунтай байсан тул тусгаарлаж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ тандалтыг нарийвчлан хийнэ. Халуурсан иргэнээс авсан шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори луу илгээлээ. Иргэдийг хил нэвтрүүлэхийн өмнө Замын-Үүд сум бэлтгэл ажлыг хангах үүднээс гурван том зочид буудлыг чөлөөлж, зорчигчдыг ажиглалтад 14 хоног авахаар бэлтгэл ажлыг хангасан байлаа. Үлдсэн 103 иргэн эмчийн хяналтад, нэг иргэн тусгаарлалтад байна” гэлээ

Сүүлийн үед Замын-Үүд болон бусад хилийн боомтуудаар хил нэвтрэх монголчуудын тоо нэмэгдсэн байна. Эх орондоо хил нэвтэрч буй иргэдийн хувьд коронавирусээс урьдчилан сэргийлэх ЭМЯ, ДЭМБ-ын зөвлөмжийг мөрдөөгүй, мал амьтны захаар явсан, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэсэн зэрэг нь сэжигтэй тохиолдлуудыг тоог нэмж байна гэдгийг салбарын яамнаас анхаарууллаа. Иймд ЭМЯ болон ДЭМБ-аас гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг иргэдэд уриаллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 18 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 19 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 20 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21