ДЭМБ: Коронавирусын дэгдэлт сар шинийн өдрүүдэд оргилдоо хүрнэ

О.Шүрэнцэцэг
2020/02/18

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын талаар ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ДЭМБ-аас коронавирусын дэгдэлт сар шинийн эхний өдрүүдэд оргилдоо хүрнэ. Мөн сэжигтэй тохиолдол илэрсэн хүмүүсийн тусгаарлах хугацааг 14 хоногоор сунгахыг анхааруулжээ. Энэ талаар ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “2020 оны хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагийн байдлаар 73331 тохиолдол, 1872 нас баралт бүртгэгдсэн. Хятадаас гадна 25 улсад 803 тохиолдол, 3 нас баралт гараад байна. Эмнэлгийн 1,716 ажилтан халдвар авснаас тав нь нас барсан. Нийт тохиолдолд хийсэн судалгаагаар халдварын 86.6 хувь нь 30-79 насанд илэрсэн. Шинэ коронавирусийн халдварын дэгдэлт нэгдүгээр сарын 23-26-нд оргилдоо хүрч буурах хандлагатай байна.

Маш хүнд гэж оношлогдсон өвчтөнд нас баралт 49 хувийн байгаа.  Нэгдүгээр сарын 20-нд халдварт өвчний болон хөл хорио тогтоох тухай хуульдаа өөрчлөлт оруулж, COVID-19 халдварыг хоёрдугаар зэргээр бүртгэж эхэлсэн. ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа гэв.  ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зѳвлѳлийн гишүүн Д.Энхжаргал  БНХАУ-д 80 гаруй судлагаа хийгдэж байгаагийн 15 нь нэлээд үр дүнтэй байгааг мэдээлсэн. Уламжлалт анагаах ухааны зарим эмийг орчин үеийн вирусийн эсрэг үйлчилгээтэй хавсран хэрэглэх нь үр дүнтэй байгаа талаар судалгаа хийгдсэнийг өчигдөр мөн танилцуулсан хэмээн хэллээ.

ЭМЯ-ны зүгээс иргэдийг аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, хот хооронд, орон нутаг хооронд зорчихгүй байхыг зөвлөсөөр байна. Мөн халдвар гарсан улс оронд зорчиод ирсэн иргэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй хэдий ч эмнэлгийн байгууллагад хандаж шинжилгээ өгч байгааг хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана 2 цагийн өмнө
"Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ 2 цагийн өмнө
ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатсан 2 цагийн өмнө
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана Өчигдөр
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ Өчигдөр
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал Өчигдөр
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 2026/06/06
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2026/06/06
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04