“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах гэр бүл, найз нөхдийнхөө хамт коронавирусын халдвар, тархалтаас сэргийлэх ажилд 24 цагийн турш тасралтгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хамгаалах хэрэгсэл, хувцас хэрэглэл авахад зориулж хувиасаа 30 сая төгрөг хандивлахаа мэдэгдлээ.
Тэрбээр өнөөдөр 11.00 цагаас болох ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын дараа эрүүл мэндийн салбарт зориулж байгаа сэтгэлийн хандив, мөнгөн тусламж, маск зэргийг яамны удирдлагуудад гардуулж өглөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна