Я.Буянжаргал: Улсын хэмжээнд 351 хүнийг тусгаарлаад байна

О.Шүрэнцэцэг
2020/02/29

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (COVID-19)-тай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал" Дэлхийн 55 улсад халдвар бүртгэгдэж, нийт 85,220 халдвар илрээд байгаа эрсдэл ихтэй энэ үед бид үйл ажиллагаагаа улам сайжруулан ажиллах хэрэгтэйг сануулж байна. Одоогоор Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Одоогийн байдлаар бид 51 сэжигтэй тохиолдлыг тусгаарлалтад авч ажиглалт хийж байна. Шаардлага гарсан тохиолдолд ариутгал халдваргүйтлийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг ашиглана. Одоогийн байдлаархамтарч ажиллах хүсэлт гаргасан хувийн хэвшлийн байгууллагууд ирж байна. Нэмэлтээр гаргах байруудыг бид судалж байгаад ажиглалт хийх эсэхийг шийднэ. Бүгдэд нь баярлалаа. Сонгдо эмнэлэгт өчигдөр сэжигтэй тохиолдол орж ирсэн гэх мэдээлэл авсан. Тус эмнэлэг өвчтнийг шууд тусгаарласан ба мөн үйлчилгээ үзүүлсэн орчныг нь бас тусгаарласан байна лээ. Одоогоор иргэний биеийн байдал хэвийн байна. БНСУ-ын Бусан чиглэлээс ирсэн 17 иргэн бий. Тус иргэдээс халуунаа мэдээллээ өгөхгүй гэх зөрчил гарсан. Халуунаа мэдээлэхгүй гэсэн иргэнийг олж тогтоосон. Ер нь бол ийм үед иргэний хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн Цэргийн төв эмнэлэг дээр тусгаарлагдаж байгаа хүмүүсээс зориулалтын шүршүүр шаардаж, илүү зүйл нэхэж байгаа зөрчил гарч байна. Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд маш өндөр туршлагатай. Тиймд өөрт нь болоод ар гэрт нь тусламж үзүүлэх гээд явж байгаа тангараг өргөсөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эсэргүүцэж, доромжлох шаардлага байхгүй. Хэрвээ одоо ийм байдал дахиж гарвал хуулийн хариуцлага ярих болно гэдгийг хэлье" гэлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 29-ны 09:00 цагийн байдлаар дэлхийн 55 улсад халдвар илэрсэн. Ингэснээр нийт тохиолдлын тоо 85,220 болж, нас баралт 2,868-д хүрээд байна. Шинэ Зеланд, Нигер, Азербайджанд сүүлийн 24 цагийн дотор халдвар шинээр бүртгэгдсэн. Сүүлийн гурав хоногт шинээр халдвар бүртгэгдсэн оронд халдвар гаднаас буюу импортоор орж ирсэн байна" гэв.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-д ажиглалтад 34, бусад эмнэлэгт 18, нийт 52 хүнийг тусгаарласан. Бид ажлаа дүрэм журмын дагуу, 24 цагаар ядрахгүй хийж чадна. Хамгийн гол нь иргэд бидний ажлыг ойлгож дэмжих чухал байна.

Түрүүн Буянжаргал даргын хэлснээр “Ажиглалтад байгаа хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр ачаалал нэмэгдэж байна. Эмнэлэг болохоос өндөр зэрэглэлийн буудал биш шүү дээ. Тиймээс бидний ажил, нөхцлийг ойлгох хэрэгтэй. Замын-Үүдэд тусгаарлагдсан 104 иргэн тусгаарлалтаас гарсан” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 18 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 19 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 20 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21