У.Хүрэлсүх: Эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалахын тулд бид нэгдэж ажиллах шаардлагатай

О.Шүрэнцэцэг
2020/03/01

Нэг талаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах гэж хилээ хаах, нөгөө талаас эдийн засгаа унагачихгүй авч гарах гэсэн өөр хоорондоо зөрчилтэй хүнд нөхцөлийг давж гарах шаардлага үүсээд байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх короно вирусээс сэргийлэх бэлэн байдал зарласантай холбогдуулан бизнес эрхлэгчдэд учирч байгаа эрсдлийг бууруулах чиглэлээр хуулийн хүрээнд боломжит бүх арга хэрэгсэлээ ашиглаж төр хувийн хэвшил хамтарч ажиллах шаардлага үүсээд байгааг хэлжээ. Тухайлбал Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар уялдаа холбоогоо сайжруулж арилжааны банкууд болон МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагуудтай нэгдсэн ойлголцолд хүрч хамтарч ажиллах шаардлага үүсээд байгааг Засгийн газрын хуралдаан дээр хатуу анхаарууллаа. Корона вирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хурдацтай хүндэрч байна. Хятадын газрын тосны хэрэглээ шууд 20 хувиар унаж, нефть экспортлогч орнууд эрэлтийн шоконд орж эдийн засагтаа цохилт авч эхэллээ. Монгол улсын Засгийн газар ч эдийн засгийн чиглэлээр шийдвэр гарган ажиллаж эхэллээ. Тухайлбал түрээсийн төлбөрөө бууруулсан түрээслүүлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээр болж, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн алдангийг нэг удаа тэглээд байна. Мөн экспортын орлогоо бууруулахгүй байх үүднээс нүүрс экспортыг онцгой горимоор зохион байгуулах зэрэг шийдвэрүүд гараад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 19 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 21 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21