Солонгосын Дэгү хотод өнөөдрийн дотор 3 хүн амь насаа алджээ. Ингэснээр улсын хэмжээнд 20 дахь хүн амь насаа алдаад байгаа юм. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар эмнэлэгт хэвтэхээр хүлээгдэж гэртээ байсан нэг өвчтөн 1 өвчтөн Дэгү хотод амиа алдсан байна. Засгийн газраас өвчтөний ор хүрэлцээгүй байгаа асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа хэдий ч бүрэн боломж бололцоо хангагдахгүй байгаа нь өнөөдрийнх шиг харамсалтай нөхцөл байдлыг үүсгэж байна. Өнөөдөр өглөөний байдлаар Дэгү хотод 2569 хүн байгаагийн 898 нь эмнэлэгт хэвтээд байгаа бол, үлдсэн 1661 нь эмнэлэгт хэвтэхээр хүлээгдэж гэртээ байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна