"Сэтгүүлч Батдорж" сангаас долоо дахь тэтгэлэгт уралдааныг зарлалаа

О.Шүрэнцэцэг
2020/03/06

“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлзүйн ангид сурч байгаа оюутнуудад зориулсан долоо дахь удаагийн тэтгэлэгт уралдааныг зарлалаа. Монголд тогтмол хэвлэл үүссэн түүхэн өдрөөр энэхүү уралдааныг зарлаж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагч нарыг тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилээс уралдааны шалгаруулалтад бага зэргийн өөрчлөлт оруулж 2 үе шаттайгаар зохион байгуулдаг болсон юм. Эхний шатанд эссэ бичих бөгөөд шалгуурт тэнцсэн тохиолдолд телевизийн сурвалжилга бэлтгэх ажээ.

Энэ жилийн уралдааны нэгдүгээр шатны эссэ бичлэг “Ондоошил” сэдэвтэй байх бөгөөд 500-гаас дээш үгтэй байх шалгуур тавьжээ. Хоёрдугаар шатанд шалгарсан оюутнууд 3 хүртэлх минутад багтааж үйл явдлын бус чөлөөт сэдвээр телевизийн сурвалжилга бэлтгэнэ. Сурвалжилга бэлтгэхэд “Сэтгүүлч Батдорж” сангийнхан редакцуудад хуваарилах зэргээр дэмжлэг үзүүлэх юм байна. Энэхүү уралдаанд бүтээлээрээ шалгарч тэргүүн байр эзэлсэн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Сэтгүүлч Батдорж” сангаас олгодог.

Энэхүү уралдаанд сэтгүүлзүйн хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох бөгөөд эссэг [email protected] хаягаар хүлээн авна. Тэргүүн байрт шалгарсан оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг олгохоос гадна тусгай байрт 5 оюутан шалгаруулж мөнгөн урамшуулал гардуулан өгнө гэдгийг зохион байгуулагч “Хэвлэлийн эрх чөлөө төв” ТББ-ынхан онцоллоо. Өнгөрсөн 6 удаагийн уралдааны тэргүүн болон тусгай байрт шалгарсан оюутнуудад “Сэтгүүлч Батдорж” сангаас нийт 17 сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 19 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 21 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21