Кёкүшюзан Д.Батбаяр 32 сая ам.доллараар хятадуудад нүүрсний орд газрыг наймаалцаж, түүнийгээ нуун дарагдуулахын тулд сэтгүүлчид 500 сая төгрөг өгсөн гэх бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр тархаад буй. Тэгвэл түүний өмгөөлөгч Ж.Оюунболд энэ талаар яг одоо мэдээлэл өгч байна.
Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшүюзан Д.Батбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд:
-Сэтгүүлч Д.Дожоодорж 1990-ээд оны сүүлээр “Ангайтал залилдаг Алтанцаг” гэж номыг гаргаж байсан юм билээ. Ер нь залилан хийдэг хүмүүс бусдыг итгүүлэх, ятгах, үнэмшүүлэх чадвар маш өндөр хөгжсөн байдаг. Тэгэхээр тухайн үедээ Алтанцаг гэдэг хүний заль мэхийн талаар сэтгүүлчид бүхэл бүтэн ном хэвлэж гаргаж байж. Юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ гаргаад байгаа мэдээлэл нь хуурамч. Дараа нь мэргэжлийн хүн бүү хэл энгийн хүн сонсоход л эвлүүлэг хийсэн гэдэг нь ойлгомжтой зүйл байна. Нэмж хэлэхэд, бичлэгийг тарааж байгаа энэ хүн хүн өөрөө гэмт хэрэгт холбогдож байсан, 2019 оноос ахиад гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа тул түүнтэй холбоотой гомдлыг хуулийг байгууллагаа давхар шалгаж байгаа гэдгийг хэлье.
-Алтанцог одоо хаана байгаа юм бэ? Бичлэг дээр гарсан хүмүүсийн арилжааны банкин дах дансыг шалгаад цагдаадаа гаргаж өгсөн юм уу? Дансанд мөнгө ороогүй гэдгийг нотлох ямар баримт байна вэ?
-Алтанцаг гэдэг хүн хаана байгааг бид мэдэхгүй. Бид цагдаад өгсөн тул шалгаж байгаа. Хуулийн дагуу 20 сая төгрөгөөс дээш бүх гүйлгээг Монголбанк шалгах ёстой. Шалгалтын хүрээнд Кёкшүюзан болон бусад нэр гарсан хүмүүсийн дансанд 32 сая доллар БНХАУ-аас орж ирээгүйг тогтоосон. Өөрийн үйлчлүүлэгчийн тухайд бол бид нэр бүхий банкнуудаас бид тодорхойлолт авсан. Тэгэхээр ямар нэг гүйлгээ хийгдээгүй гэсэн тодорхойлолтууд гараад ирсэн. Гэхдээ хуулийн байгууллагууд шалгаж байгаа нөхцөлд бид хэвлэлээр ингээд тарааж болохгүй байна. Иймд өнөөдөр энд үзүүлэх зүйл авчраагүй.
-Алтанцаг гэж хүн яг яаж залилсан юм бэ? Таны үйлчлүүлэгч чинь хууль бус үйлдлээ нуухын тулд сэтгүүлчид 500 сая төгрөг өгсөн гэдэг баримт байна.
-Ер нь бол 2020 он сонгуулийн жил. Иймд 2019 оноос эхлээд Кёкшүюзан Батбаярыг янз бүрийн гэмт хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл гарч эхэлсэн. Манай үйлчлүүлэгч болон бид үүнийг сонгуультай холбоотой гэж ойлгож байгаа. Алтанцаг гэдэг хүнийг бид шалгаж өгөөч гэдэг гомдол гаргасан. Тэгэхээр энэ хүн манай үйлчлүүлэгчийг залилсан уу, эд хөрөнгө нэхсэн үү гэдгийг удахгүй шалгаад тодорхой болгох байх.
-Таны үйлчлүүлэгч олон хүнд мөнгө өгсөн тухай бичлэг нь байна.
-Таны яриад байгаа тэр олон сая төгрөгийг сэтгүүлчдэд өгсөн тухай мэдээллийг би л лав олж хараагүй. Нийтэд байгаа таван минутын бичлэгт ямар нэг байдлаар тийм зүйл байхгүй.
-Гэм буруугаа нуух гэсэн оролдлого юм бишүү?
-Өмгөөлөгчийн зүгээс нэг зүйл хэлэхэд 2019 онд энэ бичлэгүүдийг хийсний дараагаар нэр бүхий тв ба тв сэтгүүлчид хандсан. Ингэхэд тухайн хүн ёс суртахуун өндөртэй хүн байсан юм байна лээ. Яагаад гэвэл тухайн үед хууль бус зүйл хийхээс татгалзсан. Тэр Цэрэндорж гэдэг хүн бас цагдаад хандсан. Ямар шийд гарсныг мэдэхгүй. Тэр хүн миний үйлчлүүлэгч биш. Би өөрийн үйлчлүүлэгчтэй холбоотой зүйлийг нь хариуцна.
-Алтанцагийг яриа эвлүүлсэн гэх нотолгоо байна уу?
-Кёкүшүюзан Батбаярт нотлох баримт бий. Тэрээр ярианд нэр дурдагдаад байгаа гурав, дөрвөн хүнтэй нэг дор уулзаж ярилцаж байсан тохиолдол нэг ч байхгүй. Алтанцаг гэдэг хүнтэй 2019 оны 4-5 саруудад гурван удаа офис дээрээ уулзсан гэдэг юм. Тухайн хүн сахарын өвчтэй бас хорт хавдартай тул эмчилгээний мөнгө байхгүй гэж уулзахад туслахын тулд 1800 ам.доллар, 5 сая төгрөгийг өгсөн юм байна лээ. Үүнийг нарийн бичиг гэсэн хүмүүс харсан.
-Тэгвэл тус тусдаа уулзсан яриаг нь эвлүүлсэн гээд байгаа юм уу? Ярьсан яриаг нь шинээр зохионо гэж байхгүй биз дээ?
-Эвлүүлэг гэдэг нь тэр гурав дөрвөн хүнтэй тус тусад нь уулзсанаа эвлүүлээд хамт байсан мэтээр гаргасан учраас эвлүүлэг гэж байгаа юм. Тэр яриа гээд байгаа нь тухайн хүмүүстэй ширээний ард суугаад ажил хэргийн яриа өрнүүлсэн юм биш. Өөрөөр хэлбэл нэгнээ таньдаг хүмүүсийн хооронд болсон, ар гэрийнхээ амьдралыг ярих ч юм уу тийм яриаг, “2008 оны үед та нарын ярьж байсан юм юу болсон бэ” гэх мэт зүйл асуугаад, дараа нь нэгээс нөгөөд нь очоод “тэр тэгээд байна лээ” гэх мэтээр ярьсан яриагаа бодит юм шиг гаргаж тавиад байгаа юм. Энд нэг юмыг хэлэх хэрэгтэй. 32 сая доллар байна уу, 10 сая байна уу аваад энд яригдаж байгаа нэр дээр тусгай зөвшөөрөл ярьж орж ирсэн зүйл байхгүй. Үнэхээр зарсан зүйл байна уу үгүй юу гэдгийг хуулийн байгууллага шалгаад явна. Өөрсдөө үүнийг шалгаж өгөөч ээ гэж явж байгаа.
-Батбаяр гишүүний дуу хоолойг биш гээд байгаа юм уу?
-Хоёроос гурван уулзсан гэж би хэлээд байгаа шүү дээ. Тэр яриан дээрх дуу хоолой Батбаярын биш гэж ер хэлээгүй. Гэхдээ ямар зүйлийн талаар ямар хэлбэрээр ярьж байгаад түүнийгээ өөртөө ашигтайгаар эвлүүлээд гаргасныг л хэлээд байгаа юм. Нэр дурдагдаад байгаа Цэпү-Цэрэндорж, Баагий-Батмөнх гэдэг хүмүүс ширээ тойрч сууж байгаад асуудлаа ярьж байгаа зүйл огт биш.
-Тэгвэл УИХ-ын гишүүн асан хүн тийм яриа ярих ёстой юм уу?
-Би өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн ярьсан зүйлд дүгнэлт хийхгүй.
-Тэгвэл Батбаяр гишүүн асан юунд гомдоод таныг хөлсөлж авсан юм бэ?
-Өөрийнх нь хэлсэн ярьсан зүйлээс өөр утга санаатай зүйл олон нийтэд тарж байгаа учраас үүнийг тодорхой хэмжээнд залруулах гэж өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ яриа 2019 оны 3-аас 8 –н сарын хооронд болсон даруйдаа гарсан бол аль хэдийн бие болцон байх ёстой. Гэтэл тэгээгүй анхнаасаа заръя гээд дараад байлгаж байгаад тэрбум төгрөгөөр “шантажилъя” гэсэн юм нь гэрчтэйгээ байна. Шантаж хийнэ гэсэн ярианы бичлэг байна. Ийм юм ярьсан гэдгийг 15-20 хүн хажууд нь байж байгаад гэрчилсэн гэдэг м бол байна.
-Тэгээд энэ хэрэг хаана яваа юм бэ? Цагдаа, АТГ-т байхгүй гэж байна.
-Гомдлыг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Тэгэхээр Хан-Уул дүүрэг дээр байгаа.
-Хятадуудыг залилсан гээд өнгөрсөн жил мандсан хэрэг шүү дээ.
-Өнгөрсөн жилийн хэргийн талаар мэдээлэл байхгүй болохоо мэдэхгүй.
-Тэр Ү гээд хятад нь гомдол гаргасан явж байгаа юм байна лээ. Тэр Хо гэдэг нь монгол хүн гээд байгаа.
-Бичлэг дээр гарч байгаа Кёкүшүюзан Батбаярын бизнес хийдэг Ганхолбоо гэдэг залууг найз нөхдийн хүрээнд бүгд Хо гэж дууддаг. Монгол хүн. Гомдлыг бол сайтуудын эсрэг өгөөгүй болохоор гүтгэсэн гэдгээр бус харин Алтанцаг гэдэг хүний талаар өгсөн. Одоо хууль бусаар бичлэг хийсэн тухай яригдаж байна. Цаана нь өвчтэй зовлонтой гэж худлаа яриад мөнгө авсан асуудал нь яригдах биз.
-Тэр барилга ба барилгын газрын асуудал тусдаа юу?
-Тусдаа. Миний үйлчлүүлэгч шинэ суурьшлын төв буюу Яармагт тодорхой хэмжээний барилга байгууламж барьсан. Ингээд хийсэн бүтээн байгуулалтаараа өнгөрсөн жил ХАҮТ-аас хамгийн олон м2 орон сууц барьсан гэдгээр шагнал урамшуулал авсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна