Маск худалдаж авахын тулд шөнөжин дугаарлаж байна

О.Шүрэнцэцэг
2020/03/07

БНСУ-д коронавирусийн халдвар өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Өчигдрийн  /2020.03.05/ байдлаар коронавирусийн халдвар авсан 5,766 иргэн байгаа бол 35 иргэн нас барж 21,810 иргэн шинжилгээний хариугаа хүлээж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор маскны хэрэгцээ улам нэмэгдэж, иргэд маск авахын тулд 5-аас 6 цаг дугаарлаж байгаа аж. /2020.03.04/ Илсан хотын “Costco” худалдааны төвийн гадаа маск авах дугаар авахын тулд 21 цагаас эхлэн 700 гаруй иргэн дараалал үүсгэсэн байна. Учир нь өчигдөр /2020.03.05/уг худалдааны төвд 500 гаруй хайрцаг маск худалдаалах бөгөөд иргэд маск авах дугаараа авахын тулд ингэж дараалал үүсгэжээ. Түүнчлэн эмийн сангуудад зарагдаж байгаа маскнаас нэг хүн 2-оос 5 ширхгийг л авах боломжтой бол “Costco” худалдааны төв гишүүнчлэлийн үнэмлэхтэй худалдан авагчдадаа нэг хайрцаг/ 20-оос 30 ширхэг/ маск худалдан авах боломж олгож байгаа нь ингэж оочер дараалал үүсгэхэд хүргэсэн байна.

Маск худалдаж авахаар зогсож байсан 51 настай иргэн А “Цаг агаар ийм хүйтэн байгаа  үед 700 гаруй хүмүүс маск худалдаж авахын тулд дугаарлан хүлээж байгааг харахад үнэхээр харамсалтай байна. Энд байгаа хүмүүс үнэ цэнэтэй цаг хугацаагаа хүйтэнд дугаарлаж өнгөрүүлж байгаа нь гэр бүлийнхэндээ нэг ч болтугай масктай харихын тулд хүйтэнд даарч хөрөн дугаарлаж байна. Засгийн газраас иргэдэд маск хүргэхийн тулд арга хэмжээ авч байгаа хэмээн мэдэгдсэн хэдий ч бодит байдал дээр үнэхээр хүрэлцэхгүй байна. Мөн хүйтэнд дугаарлаж байгаа иргэд дунд хэдийн халуурах ханиалгах шинж тэмдэгтэй хүмүүс ч байгаа, ингэж удаан хугацаанд хүйтэнд зогсох нь эсрэгээрээ эрүүл мэндийн хувьд асуудал үүсэх вий хэмээн айж байна” гэжээ. Ийнхүү олон цагаар зогссон иргэд өнөөдөр өглөөний 10 цагаас өдрийн 13 цаг хүртэл хүлээлгийн дугаарын дагуу маск худалдаж авах боломжтой юм.

WWW.MGLRADIO.COM


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 20 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21