ЭМЯ: Өнөөдрийн байдлаар 497 хүнийг ажиглалтад аваад байна

О.Шүрэнцэцэг
2020/03/07

Өнөөдрийн /2020.03.07/ шинэ коронавирусийн халдварын талаарх ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр тус яамны Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, “Манай Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг уртасгасан цагаар ажиллаж байна. Маргааш болон УОК-ын хуралд оруулах асуудлаа хэлэлцэж байна” хэмээн онцлоод, цааш “Өнөөдрийг хүртэл нийт 883 иргэнийг тусгаарлаж, ажиглалтад авсан. Одоогийн байдлаар 497 хүн ажиглалтад байна. Өчигдөр Истанбул-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 129 иргэнээс сэжигтэй хоёр иргэнийг “Асралт Мед” эмнэлэгт, нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн “Истанбул-Улаанбаатар” чиглэлийн нислэгээр ирсэн 217 хүний зургааг ажиглалтад шилжүүлэх төлөвтэй байна. Учир нь тэд Өмнөд Солонгос болон Япон улсад зорчсон түүхтэй байгаа. Мөн БНСУ-ын Инчоны нисэх буудлаас транзит хийсэн 31 иргэнд үзлэг хийж байна. Сэлэнгийн боомтоор орж ирсэн нэг хүнийг тусгаарлаж, ажиглалтад авсан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн явагдаж байна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 20 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21