Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж

О.Шүрэнцэцэг
2020/03/10

Монгол Улсад өнөөдөр шинэ төрлийн коронавируст халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт илэрсэн. Тиймээс дор бүрнээ сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Халдвар хэрхэн дамждаг вэ?

  • Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар
  • Бохир гар, эд зүйлсээр дамжин шууд хавьтлын замаар

Ямар шинж тэмдэг илэрч болох вэ?

  • Халуурах
  • Хуурай ханиалгах
  • Амьсгал давчдах
  • Цээжээр өвдөх

Өвчлөгсөдийн 81 хувь нь хөнгөн, дунд, 14 хувь нь хүнд, 5 хувь нь маш хүнд хэлбэрээр өвчилж байна. Хэн илүү өвчилж байна вэ?
Бүх насныхан өвчилж байна. 90 гаруй хувийг 30-аас дээш насныхан эзэлж байгаа бөгөөд өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс нас барах эрсдэл өндөр байна.

Коронавируст халдвар анх хэрхэн үүссэн бэ?
n-CoV вирусийг анх сарьсан багваахайнаас хүнд дамжин хүнд халдварласан байж болзошгүй гэж үзэж байна. Одоо уг вирус нь хүнээс хүнд халдварлан тархаж байна.

Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?

  • Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ байж, өөрийгөө ажиглах
  • Гараа савандаж сайтар угаах ( 20 секундээс багагүй хугацаанд угаах )
  • Халуун, бүлээн шингэн ихээр уух
  • Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх
  • Хоолойг давс, сода, нимбэг, сармис, тамедины уусмалын аль нэгээр өглөө, оройдоо зайлах
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх
  • Цонх, салхивчаа өдөрт 3-4 удаа онгойлгож агааржуулалт хийх
  • Гадуур явахдаа бээлий өмсөх
  • Олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх 
  • Гар, нүүрийн алчуур цагаан хэрэглэлийг угааж индүүдэх
  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
  • Бухимдахгүй тайван байх
  • Хоёр цаг тутамд хүний  гар хүрсэн эд зүйлсийг чийгтэй алчуураар цэвэрлэх 
  • Өндөг, мах зэрэг бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэх
  • Хүүхдийн тоглоомыг содатой халуун усаар угааж, цэвэрлэх

 

Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?
1. Гадаад улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.
2.Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Үүнд:

  • Гэрээсээ гарахгүй байх
  • Гэртээ зочин урихгүй байх
  • Аль болох тус тусдаа байх
  • Амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
  • Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй байх
  • Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
  • Дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх
  • Бие тавгүйрхсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсаар холбогдож, зөвлөгөө авах

Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ?
Уг өвчнөөр ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байна. Иймд:

  • Эмчийн хяналтад тогтмол байх
  • Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
  • Холбоо барих хүний утасны дугаартай байх
  • Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
  • Халуун, бүлээн шингэн зүйл уух
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй ядрахгүй байх
  • Дулаан хувцаслах, даарахгүй байх
  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Олон нийтийн газраар явахгүй байх
  • Амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах

Коронавируст халдвар (COVID-19)-ыг яаж эмчилж байна вэ?
Одоогоор үүсгэгч вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Коронавируст халдвар (COVID-19)-аар өвчилсөн хүмүүст шинж тэмдгийн эмчилгээ хийж байна. Олон орны эрдэмтэн судлаачид уг өвчний эсрэг вакцин болон эмчилгээ гарган авахаар ажиллаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 20 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21