Б.Энх-Амгалан: Нөхцөл байдал хүндэрвэл Европ чиглэлийн нислэгийг зогсооно

О.Шүрэнцэцэг
2020/03/10

Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өгөхдөө “Нөхцөл байдал хүндэрвэл Европ чиглэлийн гарц болох Туркиш айрлайнс, Аэрофлотын нислэгийг зогсоох арга хэмжээ авна. Мөн Олон улсын Москва-Улаанбаатар, Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний урсгалыг тодорхой хуваариар явуулах шаардлага гарна.

Москва чиглэлийн нислэгийг зогсоох эсэх асуудлыг 14:00 цагаас хуралдаж байж шийднэ. Засгийн газрын хуралдааны дараа Зам тээврийн яам, Гадаад харилцааны яам, ажлын хэсэг хуралдаж бүх нөхцөл байдлыг тооцож үзнэ. Эх орондоо ирэх гэж буй Монголчууд байна шүү дээ. Тэгэхээр Улсын Онцгой комисс дахин хуралдана.

07:00 цагаас хойш орон нутгийн хөдөлгөөнийг зогсоосон. Үүнээс өмнө хөдөлгөөнд орсон хүмүүсээ татаж авна. Зам хаасантай холбоотойгоор 22 тээврийн хэрэгсэл 520 зорчигч бий гэдэг мэдээлэл ирсэн. Эдгээр хүн хүрэх газраа хүрнэ.

Цагдаагийн ерөнхий газраас Франц иргэний уулзсан хүмүүсийг тогтоосон, нэр ус, хаягийг тогтоож, 02:00 цагаас мэдэгдэж эхэлсэн. Эхнээсээ хүмүүс шинжилгээндээ хамрагдаж байна” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 20 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21