Б.Дэлгэрсайхан: ”Арева” компанитай хамааралгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна

О.Шүрэнцэцэг
2020/03/13

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хуулийн байгууллагад хандаж буйгаа мэдэгдлээ.  Учир нь түүнийг коронавирусын халдвар илэрсэн “Арева” компанийн ажилтан Франц хүнтэй холбоотой гэх илт худал мэдээ, пост, комментыг “Босоо Хөх Монгол” ТББ-ын гишүүдийн зүгээс зохион байгуулалттай цацах болсон байна.  Тиймээс Үндэсний аюулгүй байдалд заналхийлж, аймгаар нь шатаахыг уриалж, турхирч, улстөржүүлж байгаа үйлдлийг шалгуулж хуулийн зохих арга хэмжээг авах нь зүйтэй хэмээн үзжээ.  Тэрээр  “Миний хувьд тус Франц иргэнтэй ямар ч холбоогүй, огт танихгүй ба түүний ажилдаг гэх Арева компанитай ямар ч хамааралгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.  Мөн  аймгийн өмнөх удирдлагууд сонгуулийн өмнө буюу 2016 оны тавдугаар сард тус “Арева” компанид Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн байдаг юм билээ. Үүнийг эсэргүүцэж 2017 онд одоогийн аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингийн тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахыг хүссэн албан бичгийг миний бие дэмжиж, АМГ-т хүргүүлсэн байгаа. Цаашид ч Арева компанийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлуулахын төлөө аймгийнхаа зохих байгууллагуудтай хамтран ажиллах болно гэдгийг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан онцолжээ.

Эх сурвалж:www.polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 20 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21