Ө.Энхтүвшин: Дэлхийн хаана ч байсан бид монгол улсын иргэнээ анхаарах болно

О.Шүрэнцэцэг
2020/03/14

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны 6 дугаар тушаалаар Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй болон ДЭМБ-аас “дэлхийн хэмжээнд цар тахал эхэллээ” гэж зарласантай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр албан ёсоор байгуулжээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин шуурхай штабын үйл ажиллагаатай танилцах үеэрээ хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, үүрэг чиглэл өгчээ.

Эхний ээлжинд БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг эх орондоо авч ирэхээр болсонтой холбогдуулан Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас дагаж мөрдөх зөвлөмж, мэдээллийг гаргаад байгаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор “Гадаад улс орнуудад байгаа Монгол Улсын иргэдийн хувьд байдал амаргүй байна. Тиймээс дэлхийн хаана ч байсан бид Монгол Улсын иргэнээ анхаарах болно. Эхний ээлжинд БНСУ, Япон болон Европын орнуудаас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдэд тухайн улсдаа коронавируст халдварын шинжилгээнд заавал орсон байх шаардлага биднээс үл хамаарах шалтгаанаар бүтэхээргүй боллоо. Хэрэв бүгдийг шинжилгээнд оруулна гэвэл цаг хугацаа их алдахаар байна. Ийм учраас аль аль талдаа хүндрэл учруулахгүйгээр иргэдээ хүлээн авах нь зүйтэй” гэдэг үүрэг чиглэлийг өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 20 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21